СЕХ: 19 аймгийн 117 нэр дэвшигчдийн хооронд дахин санал хураалт явагдана

untitled-%d0%b0%d0%b0%d0%b0%d0%b0%d0%b0

Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр болсон сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн  явцийн мэдээг танилцуулав. Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгууль 1765 тойрог, 7508 мандат  15191 нэр дэвшигч нар өрсөлдсөн юм. СЕХ-ноос 1765 тойргийн 135 тойрогт  нэмэлт санал хураалт явагдах болно гэж мэдэгдлээ.  Нэмэлт санал хураалт явагдах 135 тойрогийн 57 тойрог  нь аймаг, 78 тойрог нь нийслэлд явагдах болно.

Нийслэлийн хэмжээнд нэмэлт санал хураалт 7 дүүргийн 78 тойрогт явагдахаар болов. Нэмэлт санал хураалт энэ сарын 23 буюу Ням гаригт болно.

 Хэсгээр нь авч үзвэл 2082 хэсгийн 293 хэсэгт  нэмэлт санал хураалт явагдана . Нийт 293 хэсгийн 80 хэсэгт аймагт,213 хэсэгт  нийслэлд санал хураалт явагдахаар болов.

Энэ удаагийн сум дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн санал хураалт   дүн тэнцсэн хэрэг гарлаа.  Нийт 19 аймгийн 117 нэр дэвшигчдийн хооронд  дахин санал хураалт явагдахаар болов . Дахин санал хураалт 10-р сарын 29 нь өдөр буюу Бямба гаригт болохоор мэдэгдэв.

СЕХ-ны нарийн бичгийн дарга  н.Болдсайхан нэмэлт  санал хураалт явагдах  тойрог хэсгийг танилцуулав .

Архангай аймаг -2 тойрог,  2 хэсэг

Баянхонгор  аймаг -2 тойрог 2 хэсэг

Говь-Алтай-1 тойрог 1 хэсэг

Дорнод-6 тойрог  8хэсэг

Дундговь-1 тойрог  1 хэсэг

Өмнөговь-3 тойрог 3хэсэг

Хэнтий аймаг-1тойрог  1хэсэг

Хөвсгөл аймаг-9 тойрог 9 хэсэг

Дархан аймаг-15 тойрог 26 хэсэг

Орхон аймаг-17 тойрог 27хэсэг

Багануур-1тойрог 2 хэсэг

Баянгол дүүрэг-9 тойрог  17 хэсэг

Баянзүрх дүүрэг-24 тойрог  71 хэсэг

Сонгинохайрхан дүүрэг -21 тойрог  61 хэсэг

Хан-уул дүүрэг-5тойрог 14хэсэг

Сүхбаатар дүүрэг-5тойрог  9хэсэг

Чингэлтэй дүүрэг -15тойрог  39 хэсэг

Нэмэлт болон  дахин санал хураалтын үед шилжит хөдөлгөөн  хийлгэх болон хаягаа солиулахгүй байхыг анхаарууллаа.

Дахин санал хураалт явагдахад санал өгөөгүй хүмүүс санал хураалтаа өгнө үү .

Дахин санал хураалтанд тухайн аймгийн  тойргын хороо  сонгогчдынхоо нэрийн жагсаалтыг дахин хэвлэх ёстой гэж мэдэгдэж байна.

СЕХ-ны дарга  Ц. Содномцэрэн:Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн  сонгуулийн дүн мэдээг тухайн сум дүүргийн хороонд  7 хоногийн дараа  сум дүүргийн ИТХ өргөн мэдүүлж дараа нь нийтэд мэдээлэх ёстой.  Нэмэлт болон дахин санал хураалтанд улс орны хэмжээнд дахин сонгууль зохин байгуулахад  улсын төсвөөс дахин хөрөнгө шийдвэрлэж санал хураалт явагдах учир нэмэлт болон дахин санал хураалтанд  иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Өчигдөр  бид иргэдэд сонгуулиа өгөхийг уриалж байсан мөн хэвлэл мэдээллийн  хэрэгслэлээр хүртэл уриалж байхад иргэд хариуцлагагүй хандсан гэж  сонгуулийн ерөнхий хороо мэдэгдлээ.

Г.Нараа

14408768_1075659032554287_872381660_n

 

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …