Баянзүрх дүүрэгт МАН ялалт байгуулах нь тодорхой боллоо

Сонгуулийн ирц хүрэлцэхгүй гэх таагүй мэдээллийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос өгөөд байгаа. Тэгвэл нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг болох Баянзүрхд ирцийн дүн хангалтгүй байна. Гэвч урьдчилсан дүнгээр МАН олонхи болж байна. Улсын Их Хурал, Нийслэлийн Иргэдийн Тэргүүлэгчийн төвшинд МАН ялалт байгуулсан. Шинжлэх ухааны үндэслэлтэй цогц мөрийн хөтөлбөр хэрэгжихэд шат шатны удирдлагын төвшинд нэг нам ялалт байгуулж байгаа нь сайшаалтай. Иргэдийн амьдралд хамгийн ойр төрийн үйлчилгээг үзүүлэх дүүргийн иргэдийн хуралд ийнхүү олонхи болж байна.

images

Нийт 28 хорооноос 41-н төлөөлөгч дүүргийн иргэдийн хуралд сонгогдох ёстой тус дүүргийн дөрвөн хороонд ирц хүрэлцээтэй байгаа. Мөн ирц нь хүрээгүй ч урьдчилсан таамгаар МАН ялалт байгуулах нь тодорхой байна. Иргэд аль ч шатандаа МАН-ыг сонгож итгэл хүлээлгэж байгаа нь улс орны хөгжил саадгүй урагшлах боломж бүрдэж байна.

Нийслэлийн Сонгуулийн хорооноос ийм мэдээллийг өгөөд байгаа юм

Нийслэлийн сонгуулийн хорооноос дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирц болон дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч саналаа өгсөн байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу нийслэлийн 152 хорооны 73 дээр нь сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн буюу ирц хүрсэн бол 79 хороо ирц хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр хороод дээр нэмэлт санал хураалт явагдахаар болж байгааг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэдэгдлээ.

%e2%84%96

Нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны Ням гарагт явуулахаар боллоо. Ингэхдээ саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд саналаа өгч, саналын дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм.

Нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт сонгогчдын 50-аас дээш хувь нь санал өгч, сонгууль хүчин төгөлдөр болсон байна. Дээрх 2 дүүрэгт МАН ялалт байгуулжээ. Үүнээс гадна нийслэлийн хэмжээний 398 санал авах байрны 49-д нь техникийн тооллого явуулахаар боллоо.

НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДАХ ТОЙРОГ, ХЭСГИЙН ДҮН МЭДЭЭ

%e2%84%96%e2%84%96

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …