Монгол Улс нийт 13 соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлээд байна

Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд хотноо зохион байгууллаа.

ЮНЕСКО нь Соёлын биет бус өвийн (СББӨ) ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо нэн чухал болохыг онцолдог. Энх тайван, тогтвортой хөгжил, соёл хоорондын яриа хэлэлцээнд хувь нэмрээ оруулах үндсэн үүргийнхээ хүрээнд ЮНЕСКО нь мэдээлэл харилцан солилцох, түгээх асуудлыг дэмжихийн зэрэгцээ бүсийн болон дэд бүсийн төвшинд олон улсын хамтын ажиллагаа, тусламжийн үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг.

Соёлын биет бус өвийг хамгаалах 2003 оны Конвенц батлагдсанаас хойш 170 орон, түүний дотор Зүүн хойд Азийн дараах таван улс нь СББӨ-ийг хамгаалах тухай 2003 оны конвенцийг бүгд соёрхон баталсан байдаг. Үүнд: Япон (2004), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (2004), Бүгд Найрамдах Солонгос Улс (2004), Монгол Улс (2005), Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (2008). Зүүн хойд Ази нь түүхийн урт удаан хугацааны туршид соёлын асар баялаг өв уламжлалыг бүтээж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд СББӨ-ийг хамгаалах талаар хэрэгжүүлж буй бодлогоороо манлайлж байгаа. Тухайлбал, дэлхийн хэмжээнд нийт 391 СББӨ бүртгэгдсэнээс 93 нь Зүүн хойд Азиас бүртгэгдсэн байна.

Үүнээс Япон Улс 22, Бүгд Найрамдах Хятад Ард Улс 38, Бүгд Найрамдах Солонгос Улс 18, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс 2, Монгол Улс 13 СББӨ-ийг тус тус бүртгүүлээд байна.

Зүүн хойд Азийн орнуудын дунд СББӨ-ийн сүлжээ болон мэдээлэл солилцох мэдээллийн сүлжээг өргөжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны бүсийн хурлыг 2014 онд анх зохион байгуулсан. Хоёрдахь үйл ажиллагаа болох энэхүү бүсийн хурал нь СББӨ-ийн чиглэлээр мэдээлэл, туршлага харилцан солилцох, хамтын ажиллагааны арга замуудыг олж илрүүлэх, ялангуяа дэд бүсийн хамтын ажиллагаа болон сүлжээгээр дамжуулан СББӨ-ийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлсэн үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.

Эх сурвалж: Solongonews.mn

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …