ТӨХ-ноос мэдээлэл хийнэ

turiiin umchiin horoo   Алдагдалтай ажиллаж буй компаний талаар болон алдагдлыг бууруулах арга хэмжээ, бусад менежмежнтийн талаар ТӨХ-ны зүгээс маргааш буюу наймдугаар сарын 20-ны 11 цагаас ТӨХ-ны байран дахь 409 тоот өрөөнд мэдээлэл хийнэ.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 94 компани, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн байдлаар 14 компани нь нийтдээ жилд 50 тэрбум төгрөгийн  алдагдалтай ажиллаж байгаа юм байна. Эдгээр компаниудын алдагдлын шалтгааныг судалж ашигтай ажиллуулах үүрэг бүхий  ажлын хэсгийг ТӨХ-ны дарга томилж өөрөө удирдан ажиллахаар болжээ. Өмнө нь ТӨХ-ны дарга алдагдалтай ажиллаж байгаа компаниудынхаа үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байсан бол энэ удаад алдагдлыг бууруулж ашигтай ажиллаж болох арга замыг хайж компаний удирдлагуудтай хамтран шийдвэрлэхээр болсон байна.

Дэлхийн эдийн засаг санхүүгийн хямралын тухай яригдаж байгаа энэ цаг үед алдагдлаа ашиг болгох яригдаж буй нь ТӨХ-ны зүгээс хийж буй шийдмэг алхам болж байна. Иймээс  алдагдалтай ажиллаж буй компаний талаар болон алдагдлыг бууруулах арга хэмжээ, бусад менежмежнтийн талаар ТӨХ-ны зүгээс маргааш 11 цагаас ТӨХ-ны байран дахь 409 тоот өрөөнд мэдээлэл өгөхөөр боллоо гэж Төрийн өмчийн хорооноос мэдээлэв.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …