Монгол хүүд хиймэл хамар хийх 2 дахь хагалгаа амжилттай болжээ

Өнгөрсөн 4 сард Солонгос улсад хиймэл хамар хийлгэхээр ирж байсан Монгол хүү Н (6) 18 цаг үргэлжилсэн хүнд мэс заслыг даван туулж ,  хиймэл хамартай болж чадлаа.

Тэрээр  амаараа амьсгалдаг байсан бол одоо хиймэл хамрынхаа тусламжтайгаар хамраараа амьсгал авч чадаж байгаа бөгөөд ирэх 9 сард эх орондоо буцах болжээ.

 Солонгос улсын Medical Korea байгууллага  ээжийнхээ хамт Солонгос улсад ирсэн түүний мэс заслын зардлаас эхлээд   эх орондоо буцах онгоцны зардал хүртэл 100 хувь  дааж байгаа бөгөөд өчигдөр түүнийг мэс заслаа амжилттай давсанд баяр хүргэхээр жүжигчин Сунг Жүнг Ги очжээ. Тэрээр хүүд гарын бэлэг, бялуу өгч хамтдаа зураг авахуулсан байна.

эх сурвалж: mglradio.com

 


Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …