Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

philippines-middle 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Шишхэд, Хангай нурууны Идэр, Хануй, Урдтамир, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Хэрлэн голын эх болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 40-180 см давсан байна. Ус судлалын харуул Үүр-Цагаан-Үүр, Хүдэр-Хүдэр, Ерөө-Ерөө, Туул-Алтанбулаг, Сөгнөгөр-Сөгнөгөр, Буянт-Ховд, Хэрлэн-Багануур орчимд үерийн түвшинг 5-25 см, Балж-Дадал, Халх гол Баянхошуу сум орчмоор үерийн аюултай түвшинг 15-50 см тус, тус давсан байна. 8 дугаар сарын 20-ны өдөрСэлэнгэ мөрний дагууд усны түвшин хоногт 5-15 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрний дунд болон адгаар үерийн түвшинд 5-10 см дөхөн үерлэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.

Ус цаг уур, орчны хүрээлэн

Ус судлалын сектор

394462_170174119815068_1913083174_n

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …