Улсын ерөнхий прокурорын газрын баг тамирчид прокурорын байгууллагын “Спортын бага наадам”-ын цомын эзэд боллоо

1476424792_img_3109
Прокурорын байгууллага нийт ажилтан, алба хаагчдынхаа бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг сахин хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 2 жил тутам “Спортын их наадам”-ыг уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэхүү наадмын хүрээнд бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг “Спортын бага наадам” нэртэйгээр явуулдаг бөгөөд Улс, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газруудыг 3, аймаг, сум дундын прокурорын газруудыг 5 бүсэд хувааж тэмцээн зохион байгуулсанаар шалгарсан багууд “Спортын их наадам”-д оролцох эрхээ олж авдаг.

Тэмцээний Аймаг, сум дундын прокурорын газруудын дундах шалгаруулалт 2016 оны 09-р сарын 05-наас 10-р сарын 08-ны өдрүүдэд болж дүнгээ гаргасан бол Улс, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Ахмад хорооны шалгаруулалт 2016 оны 10-р сарын 10, 13-ны өдрүүдэд явагдаж нийт 11 багийн 210 гаруй тамирчид Шатар, даам, 4/100 метрийн гүйлт, Ширээний теннис, Биллъяард, Гар бөмбөг, Сагсан бөмбөг, Олс таталт гэсэн спортын 8 төрлөөр өрсөлдлөө.

ШАТРЫН ТЭМЦЭЭН

1-р байр: БЗД-ын прокурорын газрын жижүүр Б.Доржсүрэн

2-р байр : УЕПГ-ын ХБМБАХТХ-ын хяналтын прокурор Т.Баярсайхан

3-р байр : Нийслэлийн прокурорын газрын ЯЭАХТХ-ын дарга Н.Найгалдарж

ДААМНЫ ТЭМЦЭЭН

1-р байр : Ахмадын хороо: Ахмад прокурор М.Дэлгэрнасан

2-р байр : Баянзүрх дүүргийн прокурорын газрын бичиг хэргийн эрхлэгч: Б.Болормаа

3-р байр : Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл

4/100 МЕТРИЙН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН

1-р байр : Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар

2-р байр : Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газар

3-р байр : Нийслэлийн прокурорын газар

БИЛЛЪЯАРД:

Эрэгтэй:

1-р байр : Тээврийн прокурорын газрын туслах ажилтан Г.Түвшинбаяр

2-р байр : УЕПГ-ын хяналтын прокурор Д.Баярмагнай

3-р байр : Хан-Уул дүүргийн прокурор Ү.Содномцог

Эмэгтэй:

1-р байр : Тээврийн прокурорын газрын програмист Э.Анударь

2-р байр : УЕПГ-ын нууцын мэргэжилтэн-операторч О.Ганбадрах

3-р байр : Нийслэлийн прокурорын орлогч Д.Баянжаргал

ТЕННИС:

Эрэгтэй:

1-р байр: БЗД-ийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Д.Дамдинсүрэн

2-р байр: Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар

3-р байр : УЕПГ-ын орлогчийн туслах ажилтан Б.Батсүх

Эмэгтэй:

1-р байр : Тээврийн прокурорын газрын орлогч Д.Сарантуяа

2-р байр : Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхтуяа

3-р байр : УЕПГ-ын хяналтын прокурор П.Бадамгарав

Хос:

1-р байр : БЗДПГ-ын Тамгын хэлтсийн дарга Д.Дамдинсүрэн,

Хяналтын прокурор С.Солонго

2-р байр : Тээврийн прокурорын орлогч Д.Сарантуяа

Туслах прокурор Ц.Дагвадорж

3-р байр : УЕПГ-ын хяналтын прокурор П.Бадамгарав

Туслах ажилтан Б.Батсүх

ГАР БӨМБӨГ

1-р байр : Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар

2-р байр : Улсын Ерөнхий прокурорын газар

3-р байр : Нийслэлийн прокурорын газар

САГСАН БӨМБӨГ

Эрэгтэй

1-р байр : Баянзүрх дүүргийн прокурорын газар

2-р байр : Баянгол дүүргийн прокурорын газар

3-р байрт : Чингэлтэй дүүргийн прокурорын газар

Эмэгтэй

1-р байр : Чингэлтэй дүүргийн прокурорын газар

2-р байр :Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар

3-р байрт : Баянзүрх дүүргийн прокурорын газар

ОЛС ТАТАЛТЫН ТЭМЦЭЭН

1-р байр : Сүхбаатар дүүргийн прокурорын газар

2-р байр : Улсын Ерөнхий прокурорын газар

3-р байр : Нийслэлийн прокурорын газар тус тус амжилттай оролцож АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ медалийн эзэд боллоо.

Мөн энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын туслахууд болон Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокуроруудын дунд Сагсан бөмбөгийн 3 онооны шидэлтийн тэмцээн зохион байгуулахад Чингэлтэй дүүргийн прокурор Л.Бадралт түрүүлээ.

Спортын бага наадмын нийлбэр дүн гарахад Улсын Ерөнхий прокурорын газрын баг тамирчид тэргүүлж “Шилжин явах” цомын эзэд болсон юм. Тэмцээн амжилттай оролцсон нийт прокурор, ажилтнууддаа баяр хүргээд ажлын амжилт хүсье.

1476421811_3265

1476421792_3978

1476421755_365

1476421734_321

1476421776_888

1476421764_4141

1476421795_999

1476421802_55585

1476421744_29734

1476421788_28

1476424272_img_3966

1476421793_7

1476421786_6

Эх сурвалж: prokuror.mn

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …