Мазаалайг аврах ажилд Хятад Улс тусална

БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар хэрэгжүүлэх Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл” –ийн техник эдийн засгийн үнэлгээний судалгааны ажлын уулзалтын протоколд гарын үсэг зурах ёслол 10-р сарын 10-ны өдөр МУ-ын БОАЖЯ-д боллоо. Ёсололд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Ян Чиндүн, МУ-ын БОАЖЯ-ны дэд сайд Батбаяр нар оролцож, хоёр орны энэ хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, амжилт хүссэн байна.

Судалгаагаар МУ-ын их говийн байгалийн дархан цаазтай бүсэд амьдрдаг нэн ховордсон мазаалай одоо 28-хан ширхэг үлдээд байгаа юм байна.

Хятадын Ойн шинжлэх ухааны хүрээлэнгийн ажлын хэсэг 9-р сарын 28-ны өдөр МУ-д хүрэлцэн ирж, Их говийн дархан цаазтай бүсийн мазаалай тархан амьдардаг 18 мянган ам дөрвөлжин километр бүхий нутагт хээрийн шинжилгээ хийж, мазаалайн амьдрах орчин, удирдлагын өнөөгийн байдлыг их төлөв ойлгосны үндсэн дээр Монголын талтай олон дахин зөвшилцөж, техникийн тусламж үзүүлэх төсөл хэрэгжүүлэх зэрэг чухал асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Энэ тохиролцооны дагуу эхний шатанд гурван жил мазаалайн оршин амьдарч байгаа нутгийн удирдалгын талаар тусламж үзүүлж, дараа нь бодит нөхцөл байдлын дагуу мазаалайг үржүүлэн өсгөх тусламж үзүүлэх юм байна.

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …