Ипотекийн зээлэнд хамрагдах байрыг 100 метр кв болголоо

c8b8a16b8913c954big

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ипотекийн зээлээр орон сууц худалдан авахыг зохицуулсан Засгийн газрын тогтоолд зарим өөрчлөлт орууллаа. Тодруулбал, ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны талбайн дээд хязгаар өмнө нь 80 метр кв байсныг нэмэгдүүлж дээд хязгаарыг 100 метр кв болгон нэмэв. Мөн ипотекийн зээлийн хүүг найман хувь байхаар тогтоов.

Түүнчлэн 100 метр кв-аас илүү талбайтай орон сууцыг  ипотекийн зээлд хамруулах боломжтой. Тухайлбал, зээлдэгч 100 метр кв-аас илүү талбай бүхий орон сууц худалдан авбал урьдчилгаа 30 хувь дээрээ тогтоосон хязгаараас давсан талбайнхаа төлбөрийг бүрэн төлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой юм байна.

Жишээ нь, 120 метр кв бүхий орон сууц худалдаж авах бол 100 метр кв талбайн төлбөрөө ипотекийн 8 хувийн зээлд хамруулж, илүү гарсан 20 метр кв талбайн төлбөрөө бүрэн төлнө. Мөн энэхүү тогтоолд оруулсан энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлэх, шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох сайд нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөсөн байна.

Нинж

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …