Туз нь бүрэн эрхгүй болсон 52 компанийн арилжааг зогсоох шаардлагатай

Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа КТХ-д заасан хугацаанд хийгээгүй нэр бүхий 52 компанийн ТУЗ-ийн бүрэн эрхийг хүчингүй болгосныг өнгөрөгч 6-р сарын 23-нд зарласан билээ.

Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа КТХ-д заасан хугацаанд хийгээгүй нэр бүхий 52 компанийн ТУЗ-ийн бүрэн эрхийг хүчингүй болгосныг өнгөрөгч 6-р сарын 23-нд зарласан билээ.

Өөрөөр хэлбэл, Хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулахаас бусад бүх бүрэн эрх нь хүчингүй болсон юм.

Үүнээс хойш дээрхи хувьцаат компаниудын нэг нь ч 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуралдуулж, жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ хуулиар хүлээсэн эрхээ эдлэх боломжийг олгоогүй байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь тухайн компанийнхаа талаар мэдээлэл авах гол эх сурвалж болдог бөгөөд цаашид хувьцааг нь худалдан авах, эсвэл худалдах шийдвэр гаргахад хувьцаа эзэмшигчдэд чухал байдаг .

Гэтэл дээрхи компаниудын хувьцаа Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжигдсаар байгаа нь хөрөнгө оруулагчид хохирох эрсдэлийг бий болгож байгаа тул хуульд заасан үүргээ биелүүлэх хүртэл үнэт цаасных нь арилжааг зогсоох арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм.

Эх сурвалж: Компанийн засаглалын үндэсний зөвлөл

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …