Энэ өдөр Брижит Бардот мэндэлжээ


Бүх цаг үеийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг Францын загвар өмсөгч, жүжигчин, дуучин, амьтны эрхийг хамгаалагч Брижит Бардот 1937 оны энэ өдөр мэндэлжээ. Балетчин болохыг хүсдэг байсан тэрээр 1952 оноос жүжигчин болох гараагаа эхэлсэн бөгөөд нийтдээ 47 кинонд тогложээ. Мөн хэд хэдэн мюзикльд тоглон 80 гаруй дуутай болсон байна. Тэрээр өөрийн нөхөр Рожер Вадимын кинонд тоглосон нь хамгийн ихээр алдаршуулсан байдаг. Францын хамгийн эрх чөлөөт эмэгтэй гэгддэг байсан Брижит 1973 оноос кино ертөнцийг орхин амьтны эрхийг хамгаалах үйлст хүчин зүтгэх болжээ.
Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

ЭМГЭНЭЛ I Даваажавын Баадайжав

ЭМГЭНЭЛ ДАВААЖАВЫН БААДАЙЖАВ Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын анхны “Кармен”, “Алтан меццо” хэмээн алдаршсан, Дуурийн …