Брэд Питтийн 15 амраг бүсгүй

Дэлхийн кино ертөнцийн элит гэр бүл салж байна. Жоли нөхрөө хар тамхи татдаг, архичин, хүүхдүүдээ зоддог хэмээн хамгийн муу муухайгаар буруутгасан. Гэсэн өдгөө ч гэсэн Холивудын сайхан эрчүүдийн жагсаалтыг өнгөлдөг Брэд хэзээ ч гандан бууршгүй биз. Жолигоос салсаны маргааш нь бүсгүйчүүд энэхүү баян гоонь эрийн араас гүйх биз.

Жилл Шолен – Cutting Class киноны зураг авалтын үеэр анх танилцсан. Энэ нь кинонд Брэд анх удаа гол дүрийг бүтээсэн бол амьдралдаа ч гэсэн анх удаа жинхнэсээ дурласан байсан гэдэг. Тэд муудалцаад Жилл Европ руу явахад тухайн үед ердөө 800-хан доллартай байснаас 600-гаар нь тийз худалдан авч араас нь нисэж гуйж шалж байсан. Гэсэн ч бүсгүй нь шалдан жүжигчин залууг тоолгүй өөр эр даган арилсан агаад үүндээ насан туршдаа харамсдаг гэдгээ дараа нь үнэнээр нь хүлээсэн.

Жина Дэвис – Брэд кинонд хамт тоглож байгаа хүүхнүүдээ эргүүлдэг зантай. Тэр зангаараа ч “Тельма Луйза хоёр” кинонд тоглосон Жинаг амархан өвөртөө оруулаад авсан. Гэхдээ тэднйи харьцаа хэзээ ч ил тод байгаагүйтэй адил бас л хэл амгүй салсан. Явалдаж байх үедээ хамдаа олны өмнө ил гардаггүй, элдэв арга хэмжээнд цуг очдоггүй байсан гэдэг.

Синита – Энэ борхон хүүхэн бол тэртээх 1990-ээд оны адал явдал нь юм. Брэд хэн ч мэдэхгүй нялх залуу байсан бол Синитай нь алдарт Саймон Коултэй суугаад салсан нэртэй дуучин хүүхэн байсан. Хэн ч харсан тэднийг тэнцэхгүй гэдэг ч хоёр жил илүү хэртэй амрагийн харьцаатай байсан.

Шелин Макгол – Тэд Даллас гэдэг кинонд хамт тоглосон. Тэр үед Брэд 25-тай байсан бол Шелин дөнгөж 15 настай байжээ. Тэдний харьцаа тун богинохон бас нам гүмхэн төгссөн. Зарим хэвлэлд бичсэнээр Далласын продюссерүүд киногоо рекламдах гэж тэднийг учиртай болсон гэх яриа тараасан гэдэг.

Жульетт Льюис – Льюис 17 настай байхдаа Брэдийн ээлжит амраг болсон. Дөрвөн жилийн дараа хоёулаа гялалзсан залуу од болоод салцгаажээ. Хоёр тийшээ болох саналыг Брэд гаргаж харин Льюис их гуниж гутарсан гэдэг. Гэсэн ч тэрээр Брэдийн талаар хэзээ ч муу муухай зүйл амнаасаа унагаж байгаагүй. “Бидний харьцааг хөгжилтэй ухаалаг сайхан залуутай гоё байснаар нь дурсан санаж явдаг” гэж ярьдаг.

Элизабет Дейли – Бас л богино настай хайрын түүх байсан. Аль алин ч төдийлэн алдаршаагүй байсан ч кино урлагийн залуу сайхан хосын нэг гэж яригддаг байв. Дараа нь хэл амгүй салцгаасан.

Жулия Ормонд – Бас л зураг авалтын талбайд эргүүлээд орондоо оруулж авсан. 1994 онд хамт тоглосон “Намрын дууль” киног бүтээж байхад Брэд нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн секс билэг тэмдэг болсон байлаа.  Бас л хурдан салцгаасан агаад Жулия одоо болтол тэр харьцааныхаа талаархи ярианаас зугтаж явдаг.

Тэнди Ньютон – Цус сорогчтой хийсэн ярилцлага кинонд хамт тоглоод амрагаа болгосон. Сонирхолтой нь энэхүү эмэгтэйтэй кино зураг эхлэхэд амраглаад зурагт авалт дуусангуут больсон гэдэг. Төдий  л том ялалт гэж үнэлэгддэггүй.

Робин Гивенс – Брэдийн сексийн фронт дахь хамгийн эрсдэлтэй бас аюултай амрагийн харьцаа нь байсан. Тэр үед нэрд гарсан загвар өмсөгч, телевизийн од Гивенс нь алдарт боксчин Майк Тайсоноос дөнгөж салаад байсан. Боксчин эр хэдийн салсан ч экс эхнэрээсээ сексийн харьцаагаа таслаагүй байсан гэж ярьдаг. Ууртай догшин боскчин экс эхнэрийнхээ гэрт үе үе гэнэтийн айлчлал хийж нууц амрагуудыг нь хайн түйвээдэг байжээ. Нэг удаагийн шалгалтаар нэрд гараагүй залуухан Брэд гардуулжээ. Энэ тухай Тайсон “тэр үеийн Брэд нь одоогийн Брэд биш байсан. Мөнгөөр хөгшин хүүхнүүдтэй унтдаг наран шарлагын газрын туранхай царайлаг залуучууд шиг шалчгар юм байсан санагдаж байна” гэж дараа нь ярьсан. Тухайн үед амрагийнхаа экс нөхөрд гардуулсан Брэд үхтлээ айсан гэгддэг бөгөөд амьд гарсандаа залбиран Гивенсээс холбоогоо шууд тасалсан.

Клер Форлани – 1998 онд бүтээгдсэн Танилц Жо Блек кинонд хамт тоглоод л өөрийн болгоод авсан. Бүр зураг авалт эхэлсэн өдрийн орой л орондоо оруулсан. Тэдний харьцаа жил үргэлжилээд дараа нь чимээгүйхэн салцгаасан.

Катя фон Гарнье – Язгууртан гаралт энэ бүсгүй жүжигчин бус харин баян найруулагч.  Харьцаа нь тийм удаан үргэлжлээгүй.

Дэми Мур – 1990-ээд оны сүүлээр тэдний янаг амрагийн явдлын тухай Холливуд даяар ярьдаг байсан. Дараа нь хатуу самар болсон Брюс Уиллис гарч ирэхэд Тайсонд алуулах шахсанаа мартаагүй Брэд бушуухан байраа тавьж өгсөн.

Кристина Эпплгэйт – 1989 онд 18 насандаа телевизийн цувралын од болсон Кристинатай амраглаж байгаа нь олонд ил болсон. Гайхалтай нь бүсгүй тэр жилийн MTV гийн шагнал гардуулах ёслол дээр Брэдтэй ирсэн ч ажиллагаа дуусах үед өөр залуутай сугадалцан гарч шившиг болгож байсан.

Гвинетт Пэлтроу – Бас Долоо кинонд хамт тоглосон. Кино бүтээгдсэн 1994 оноос хойш гурван жил хамт амьдраад салсан. Пэлтроу түүнийг араар нь тавьж байсан ганц эмэгтэй байж магадгүй. Энэ тухай хэрэг илэрмэгц Брэд бэлэглэсэн сүйн бөгжөө буцаан авсан.

Жэннифер Анистон – Брэд түүний ямагт нэгдүгээрт тавьж ирсэн. Жоли ч түүний байрыг эзлэж чадаагүй.

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …