Ж.Шижир: “МОРА”-г гадаад зах зээлд амжилт дагуулна гэдэгт итгэлтэй байна

1474949314_1201609261474880174

Монголд технологийн салбар үүсч хөгжөөд тийм ч их цаг хугацааг өнгөрүүлээгүй хэрнээ өнөөдөр бид энэ салбарын хөгжлөөр дэлхийн бусад орнуудтай хөл нийлүүлэн алхаж байна. Интернет кафед суурин компьютер дээр суугаад сошиал ертөнцөөр аялаж байх тухайн цаг үед хэн ч гар утаснаасаа бүгдийг удирддаг болох цаг ирнэ гэдгийг тэр бүр мэдрээгүй байсан биз. Гэтэл өнөөдөр Монгол залуучууд Монголын хамгийн том вэб сайтыг хийж түүнийгээ өргөжүүлсээр дэлхийн зах зээлд гаргах том зорилго тавин ажиллаж байна. Ингээд Монголын хамгийн олон вэб сайтыг хийсэн “Том Амжилт” ХХК-ийн захирал Ж.Шижиртэй ярилцаж, түүний амжилттай бизнесийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өрнүүллээ.

ТомАмжилтХХК ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаараа манай уншигчдад эхлээд танилцуулахгүй юу?

-2007 оноос эхэлж Amjilt.com сайтынхаа үйл ажиллагааг эхлүүлж байлаа. “Том-Амжилт” ХХК болсон нь 2010 он. Дараа жил манай сайтын 10 жилийн ой тохиох гэж байна. Манай компанийн өргөжин дэвших явц удаан хугацаанд шат дараалалтайгаар бий болсон. Эхлээд Amjilt.com сайт дараа нь бид өөрсдөө вэб сайт хийж зах зээлд нийлүүлж эхэлсэн. Харин дараа нь хост, домэйн нэр олгодог болсон. Үүнийхээ хажуугар мобайл аппликейншн хийх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна даа.

Арван жилийн түүхтэй танай хамт олны амжилтын ургац арвин биз. Ойгоо угтаж ямар шинэлэг ажлууд хийж байна вэ?

.- Бид “Amjilt.com”сайтаа есөн жилийн туршид хөгжүүлж ирлээ. АнхAmjilt.comсайтварезсайт байсан.Харин одоо манай сайт Монголд байхгүй хамгийн олон үйлдэлтэй, хамгийн шилдэг технологийг ашигласан сошиал контент удирдлагын системтэй, тооцоолол функц шаардсан сайт болж чадсан. Энэ нь зөвхөн фэйсбүүк шиг сошиал үйлдлүүд хийдэг байхын тулд сүүлийн үеийн маш өндөр технологи дээр тулгуурлаж олон жилийн хөдөлмөрөөр боссон. Монголд ер нь сайтууд маш цөөхөн үйлдэлтэй байдаг. Бид сайтууд рууорж мэдээ унших, зураг үзэх, видео тоглуулах, сэтгэгдэл бичих гээд л хэдэн үйлдлийн дунд олон жил амьдралаа. Гэтэл технологийн салбар чинь өөрөө маш өргөн уудам сонирхолтой ертөнц шүү дээ. Өнөөдөр манай сайт сошиал контент удирдлагын системтэй болоод байна. Энэ нь фэйсбүүк шиг сошиал нетворк болон хөгжиж байна гэсэн үг.

Манай Amjilt.com сайтын фэйсбүүкээс илүү давуу тал нь “хэрэглэгч өөрийн оюуны бүтээлээ сайтад байршуулж, бусдад зарах эрхтэй юм”. Өнөөдрийн байдлаар бид зөвхөн суурин компьютер дээр ашиглаж болох байдлаар гаргаад байна. Удахгүй бүх төрлийн гар утас нь дээр ашиглаж болох байдлаар гаргана. Бидний энэ бүтээл Монголд анхны том ажил болж байгаад баяртай байна. Бусад улс орнуудад энэ төрлийн дотоод сүлжээг өргөн ашигладгийг залуучууд сайн мэдэх биз. Amjilt.com сайтаа тасралтгүй хөгжүүлж өөрсдийн гэсэн контентоо бэлдэж, хүнээ сайн сургаж, ажлаа сайн хийснээр бид дэлхийн зах зээлд гарч чадна. Магадгүй хэдэн жилийн дараа Amjilt.com сайт IPO гаргаад зарахад дэлхий даяар Монголчууд гэж шуугих байх л даа. Энэ амжилтад хүрэхийн тулд бид хичээж ажиллаж байна.

Нийгмийн даатгалын төлөө амьдарна гэхэд залуу нас, амьдрал хоёр минь дэндүү хайран санагдсан

Та өөрөө технологийн салбарын хүн үү. Яагаад энэ салбартай холбогдох болов?

– Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн. Багаасаа тоо бодох сонирхолтой, тоондоо их сайн хүүхэд байлаа. Математикийн багш мэргэжилтэй. Магадгүй би технологийн салбар руу орсон нь тоо бодох их дуртай байсантай холбоотой байх. Учир нь технологийн салбар яг математик шиг хязгааргүй.

Математикын багшаас вэбийн компани байгуулах хүртэл ямар замыг туулсан бэ?

– Надад насаараа нэг тоогоо зааж багшийн ажлаа хийж явах нь жаахан тиймхэн санагдсан. Багшаа хийгээд явахаар ирээдүйд би тийм мундаг болно гэсэн итгэл үнэмшил харагдахгүй байсан. Тиймээс оюутан байхдаа интернет кафед сууж вэб сайт хийх талаар судалж сурсан. Хүүхдүүдэд давтлага өгч хичээл заасан мөнгөөрөө интернет кафед сууж вэб сайт хийж сурах гэж мөн ч их оролдсон доо. Миний үеийн залуучууд бүгд л тийм байх. Тухайн үед арван жилд компьютерын хичээл ороход нэг компьютер дээр 3-5 таван хүүхэд суугаад асааж, унтраах зэрэг энгийн зүйлийг заалгадаг байсан. Тэр мэдлэгээрээ эхэлж хичээсээр байгаад вэб сайт хийж сурсан.

Төгсөөд багшийнхаа ажлын хажуугаар хэдэн найзуудтайгаа нийлж вэб сайт хийдэг компани байгуулаад хэдэн сар ямар ч ажил авахгүй явж үзсэн. Ядаж байхад бид тав дундаа 1 компьютертай. Тэрэн дээрээ ээлжилж суудаг байсан. Зах зээлийн үнээрээ 2 саяын ажлыг бид хоёр зуун мянгаар авч хийдэг байлаа. Тэгээд түүнийгээ тав хувааж авахаар хаанаа ч хүрэхгүй бага мөнгө. Сүүлдээ ч найзууд минь зам замаа хөөж би гэдэг хүн ганцаараа үлдсэн. Технологийн салбарын хөгжил хурдацтай тархаж байсан учраас намайг жаахан аз гийсэн байх. Би нэг жил ганцаараа ажиллахад захиалгаа дийлэхээ больсон. Өөрөөсөө гадна нэг ажилтан авч сүүлдээ хоёр болж өргөжсөөр байгаад өнөөдрийн түвшинд хүрсэн дээ.

Зах зээл нь хумигдмал тийм үед та яагаад шантраагүй вэ. Багшаа хийх бодол төрөөгүй юу?

-Надаас бусад бүх хүн буцаад багшаа хий. Бүтэхгүй дэмий юм хийлээ гэж зөвлөж байсан. Аав, ээж маань хүртэл буцаад ажилдаа ор. Нийгмийн даатгал төлөөд тэтгэвэр авах амьдралын баталгаатай ажил хэмээн зөвлөж байлаа. Гэхдээ би сарын хоёр зуун тавин мянган төгрөгийн цалинтай ажлыг насаараа хийж. Нийгмийн даатгалын төлөө амьдрна гэхэд залуу нас, амьдрал хоёр минь дэндүү хайран санагдсан. Тийм ч учраас өөрийнхөө үзэл бодолд өөрөө л үнэнч үлдэж чадсан даа. Автобусны ч мөнгөгүй алхаж явсан хоёр жил дууссаны дараа би өнөөдрийн “Том-Амжилт” ХХК-г байгуулж 40 залуустай гар нийлэн ажиллаж байна.


Хүүхэлдэйн кинондодгэж байдаггүй

Манай улсад Монголын гэх тодотголтой Хүүхэлдэйн кино байдаггүй. Харин танай хамт олон Монголын анхны 3d анимейшн бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийж байгаа гэж сонссон. Хүүхдүүдийн үзэх кино бэлэн болсон уу?

-Манай графикстудийнзалуучууд бүтэн хоёр жилийн туршид “МОРА” хэмээх Монголын анхны бүрэн хэмжээний анимейшн хүүхэлдэйн киног үзэгчдэд зориулж хийж дуусгалаа. Энэ кино маань 1 цаг 30 минутын туршид үйл явдал нь өрнөх болно.Миний багын мөрөөдөл хүүхэлдэйн кино хийх байсан. Харин өнөөдөр надад мөнгө, боловсон хүчин хоёр нь байна. Тэгээд л мөрөөдлөө биелүүлсэн хэрэг.

Хүүхэлдэйн кино хийхэд мэдлэг мэргэжлээс гадна хөрөнгө санхүү их хэрэг болно биз. Нууц биш бол хэдийхэмжээний хөрөнгө мөнгө зарцуулав. Хүүхдэд зориулсан кино бүтээж байгаа болохоор компаниуд гар татахгүй байх. Дэмжлэг туслалцаа авч чадсан уу?

Ивээн тэтгэгч олох гэж ажил болгож яваагүй. Ганц, нэг хүнд хэлж үзсэн. Гэхдээ анхны зүйлийг хийж байгаа учраас хэн “май гээд” мөнгөө гаргаад өгөх үү. Хийчих харья гэж байсан. Бид энэ кинондоо хоёр зуун сая төгрөг зарцуулсан. Энийг би тийм их мөнгө гэж бодохгүй байна. Учир нь бидэнд орлого байна, боловсон хүчин ч бас байна. Гаднаас өндөр цалин амлаж график ч авчааргүй учраас залуучуудтайгаа нийлээд зардал багатайгаар киногоо дуусгалаа.

Шинэ технологи, мэдлэг мэргэжлийн хувьд танай баг хамт олон хийж чадлаа. Ашигаа хэр зэрэг өгөх бол?

– Хүүхэлдэйн киноөөрөө дэлхийн зах зээл дээр бол асар их ашиг олдог. Харин Монголд ямар байхыг нь би сайн мэдэхгүй л дээ. Анхны хүүхэлдэйн кино учраасхэрих ашиг олдог, хүмүүс яаж хүлээж авдаг талаар очоод асууя гэсэн ч асуух хүн алга. Ямар ч байсан анхны хүүхэлдэйн киног хийх нь зөв байсан. Бид бүтэн хоёр жилийн хугацаанд киногоо чадлаараа хийлээ. Маркетингаа одоо л эхлүүлэх гэж байна. “Мора” хүүхэлдэйн кино маань мэдээж зөвхөн Монголд гарахгүй. Бид урд, хойд гэсэн хоёр хөршулс руугаакиногоо гаргана. Эхний удаадМонгол залуучууд хийлээ, чадлаа гэдгийг харуулах нь зорилго болохоос биш ашиг олох нь гол зорилго биш байна. Хүмүүсийнхэлдгээр”Шатах ёстой бол,шатъя” гэдэг нь болж байна даа.

Нэг зүйл хэлэхэд хүүхэлдэйн кинонд “од” гэж байдаггүй учраас дэлхийн зах зээлд амжилт олох боломжтой. Шрек эсвэл Кунг Фу панда өөр кинонд тоглоод явахгүй байгаа биздээ. Тэр зөвхөн тухайн киноныхоо баатар байж. Цоо шинээр үзэгчдэд хүрсэн дүр юм. Тиймээс “МОРА”-г гадаад зах зээлд амжилт дагуулна гэдэгт итгэлтэй байна. Магадгүй 3-5 жилийн дараа бидний хийсэн кино дэлхийн зах зээл дээрээс тэрбум доллар олно гэдэгт 200 хувь итгэлтэй байгаа.

Залуучууд маань үзэх Хүүхэлдэйн кинотой боллоо. Хүүхэлдэйн киногоо үргэлжлүүлэн хийх үү?

Хүн бүр эрсдэл бодож суувал бид хэзээ ч дэлхийн зах зээлрүүгарч чадахгүй. Би зүгээр л Монголчууд хийж чаддаг шүү гэдгийг бусадзалуучууддаахаруулж, тэдэнд итгэл бэлэглэх гэсэн юм. Мэдээж эхний кино маань холливүүдэд очоод бут авахгүй л дээ. Гэхдээ анхны зүйлийг хийгээд үзлээ. Цаг хугацааг хэрхэн хэмнэхээ ойлголоо. Дараагийн кинонууд бол үүнээсилүү хурдан гарна.

Монголын анхны Хүүхэдлдэйн киноны эхлэлийг танай хамт олон тавилаа. Хүн хийж үзэж байж туршлагаждаг гэдэг. Та бүхэн илүү их туршлагатай болж чадсан байх ?

Туршлагаас гадна техник. Бид эхлээдтуршлагагүйбайсан учраас киноныхоо 1 минутын бичлэгийг 1 сарын турш хөрвүүлсэн. Энэ бол асар удаан. Харинэнийгхурдасгадаг өндөрхурднийтөхөөрөмж байдаг юм байна. Тэрийг нь худалдаж авлаа. Энэ туршлагаараа бидараагийн киног хийх бүх л залуучуудад зөвлөж чадахаар болж байгаа юм. Графиксонирхдогмаш олон залуучууд найзуудаараа нийлээд студи байгуулдаг. Тэд над дээр ирж туршлага солилцоосой гэж би боддог.Бид нар хүүхэлдэйн киногоор дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтой. Харин үүний тулд боловсон хүчнээ ихээр нэмж авах хэрэгтэй байна. Өнөөдөр манай компанид 40 залуу байна. Дараа жил 400 болболбид илүү хурдан ажиллаж чадна.

Бизнес хийнэ гэдэг амаргүй. Санхүүгээ хэрхэн босгож байна вэ?

Бид хийж буй бүх ажлаасаа орлого олж ажилладаг. Мэдээж Amjilt.com сайт,вэбхийх үйлчилгээ, видео реклам хийх график студи, онлайншоп, Амжилт академи гээд бүх зүйлээсээ орлого олдог. Манайд ашиггүй ажилладаг салбар, цалингүй ажилладаг ажилтан гэж байхгүй. Нийт ажилчид дунд 2 сая гарантөгрөгийнцалин авдаг хүн байхад хоёр зуун мянган төгрөгийн цалинтай хүн ч байна. Гол нь би цалинг тогтоодоггүй. Хэр их хөдөлмөрлөнө тэр чинээгээр цалингаа авна гэдэг шударга зарчим үйлчилдэг.

Манай академид компьютер асааж, унтраадаг залуучууд ирээд вэб мастер болж төгсдөг

Танай компанийн дэргэдАмжилт академибайдаг. Энэ академынхаа талаар танилцуулаач. Интернетийн эрин үед залуучууд их сонирхох байх?

-“Том Амжилт” ХХК-ийн дэргэдэх Амжилт Академи юм. Манай академи нь график дизайн,вэб дизайн, 3D анимэйшн мультимедиа, 3D автокад зэргээр элсэлт авч залуучуудыг сургадаг. Манай сургалт гурван сарын туршид залуучуудад практикт тулгуурласан мэдлэгийг 900 мянган төгрөгөөр олгодог. Өнөөдрийн байдлаар манай сургалтын төвийг 200 гаран залуучууд төгсөж гарсан байна. “Том-Амжилт” ХХК өөрөө 40 ажилтантай.

Үүнээс бараг 20 гаран хүмүүс нь сургалт төгссөн залуучууд байдаг. Мөн бусад төгсөгч нар маань хэд хэдээрээ нийлээд вэбийн компани байгуулаад явсан. Өнөөдөр манайвэбсайтын компани Монголд хамгийн олонвэбсайт хийсэн байдаг юм. Тэрийг удирдаж яваа залуу бол манай академийн төгсөгч. Академи төгсөөд надтай үлдэж өөрийгөө хөгжүүлж чадснаар өнөөдөр захирал болоод явж байна. Би залуучуудаа өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй байвал бүх талаар нь дэмжиж ажиллахыг боддог. Тиймдээ ч манай компанийн бүх ажилчид залуу хүмүүс байдаг.

Олон хүнийг нэг зүгт чиглүүлж, чадварлаг баг хамт олныг бүрдүүлнэ гэдэг амаргүй. Энэ сайхан хамт олныг бүрдүүлэхэд таны удирдах арга барил чухал юм. Та ажлынхаа арга туршлагаас хуваалцахгүй юу?

– Би арван жилийн сурагч байхаасаа бусад ангийн болон ангийн хүүхдүүддээ тооны хичээл зааж, давтлага өгдөг байсан. Оюутан байхдаа ч мөн адил энэ ажлаа хийсээр л байсан юм. Тэгэхдээ би нэг зүйл ойлгож авсан нь хүнд онол ярьж, бүгдийг хүчээр зааж өгөхөөс илүү, сурах орчныг хангаж практик дээр сургаж, хүнийг зөв чиглүүлж өгөх нь чухал юм. Хэдий удаан байх нь хамаагүй тухайн хүн өөрөө хичээж, өөрийнхөөрөө зөв сурдаг юм шиг санагддаг. Тиймээс ч манай академид компьютер асааж, унтраадаг залуучууд ирээдвэбмастер болж төгсдөг. Тэр хүнд өөрийгөө хөгжүүлэх хүсэл байвал надаас асуух зүйлээ асуухад би дургүйцэхгүй. Би сурах чин хүсэл тэмүүлэлтэй хүнийг дэмждэг.

Манай залуучууд мөрөөдлөө маш томоор эхлүүлж газардахдаа босч чадахааргүй унадаг

Таны яринаас сонсоход танай компанийн дэвшил шат дараалалтай хөгжсөн байх юм. Яг өнөөдрийнх шиг хэмжээнд очиход таны зах зээлээ мэдэрсэн байдал нөлөөлсөн үү, эсвэл таны зорилго энэ байсан уу?

-Нэгдүгээрт зах зээлийн эрэлтээ мэдэрч ажиллах. Хоёрдугаарт миний хүсэл мөрөөдөл байсан учраас өнөөдрийн хэмжээнд ирсэн байх гэж боддог. Манай залуучууд мөрөөдлөө маш томоор эхлүүлж газардахдаа босч чадахааргүй унадаг. Гэтэл зах зээл гэдэг чинь бидний мөрөөдсөн мөрөөдлөөс илүү хатуу хууль үйлчилдэг газар. Анимейшн хүүхэлдэйн кино хийнэ эсвэл фэйсбүүк твиттер шиг маш том вэб хийнэ гэсэн том мөрөөдөл дээр нэгдэж ажлаа эхлүүлээд ухарч буцсан олон залуучууд бий. Манай залуучуудын хамгийн буруу бодол нь шууд л том үсрэлттэй зүйл хийх, маш хурдан хугацаанд баяжихыг хүсдэгт байгаа юм. Гэнэт нэг том вэб хийгээл сая доллартай болно гэсэн америк мөрөөдлөө хаях хэрэгтэй. Бид дэлхийн тэрбумтан, баячуудын түүхийг хангалттай уншдаг. Гэхдээ тэр хүн баяжихаасаа өмнө ямар урт замыг туулж тэр өндөрлөгт хүрсэн талаар судалдаггүй. Альбаба IPO гаргаад тэрбумтан болсон талаар уншиж хорхойгоо хүргэж байхаар тэр хүн баяжих хүртлээ ямар удаан хугацаанд, ямар хүнд замыг туулж тууштай явсныг нь бодох хэрэгтэй.

Технологийн салбар тийм их мөнгө олдог салбар уу, эсвэл та хуримтлал бий болгосноор компаниа өргөжүүлж чадсан уу?

– Салбар өөрөө мөнгө олох зарчим нь хоёр янзаар явдаг. Манай улсад бол хэрэглэгч цөөхөнтэй учраас мөнгө олох нь бага байдаг. Харин дэлхийн түвшинд бол асар том нээлттэй зах зээл. Тухайлбал, PIXAR нэг хүүхэлдэйн киноноосоо нэг тэрбум доллар олдог. Мөн дэлхийн түвшний асар том гигант сайтууд хэдэн зуун сая долларын ашгийг олж байдаг. Монголд бол энэ салбар харьцангуй шинэ зүйл л дээ. Харин ч манайхан шинэ зүйлд маш хурдан дасаж хэдхэн жилийн дотор бүх хүн интернер хэрэглэж ихэнх байгууллагууд вэб сайттай болж байна. Манайх Монголдоо хамгийн олон вэб сайт хийсэн компани гэж дээр дурдсан.

 Мөн гаднаас маш их захиалга авдаг. 2006-2007 онуудад интернет кафе маш ихээр дэлгэрч нийгэм тэр чигээрээ тийшээ хошуурч байсан. Харин өнөөдөр бид гар утсаараа дэлхий ертөнцтэй холбогдож байна. Энэ бол технологийн салбар өөрөө асар хурдацтай хөгжиж буйн илрэл юм.

Ахиад хэдэн жил өнгөрсний дараа хүмүүсийнсэтгэхгүй эргэж өөрчлөгдөх болно

IT-гийнсалбар хэр ирээдүйтэй вэ?

– Намайг бага байхад “Бүх шинжлэх ухааны үндэс бол математик юм” гэж заадаг байсан. Харин өнөөдөр бүх зүйлийн үндэсITболж байна. Бид өнөөдөргар утасны сэрүүлгээрээ сэрж, утаскомпьютерээрмэдээллээавч машин унаж, үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Энэ бүгдэд ямар нэг байдлаарIT-гынсалбар оролцсон байдаг юм. Гараар хийх зүйлийг үйлдвэрийн аргаар хийхийг сэтгэж үйлдвэрт ажиллах хүмүүсийн оронд робот ажилладаг болсон эрин зуунруубидаялажбайна шүү дээ.

Энэ салбарт хөрөнгө оруулагчид хэр байдаг бол?

-Манай компанийн орлогийн эх үүсвэр гаднаас орж ирдэг шиг. Одоохондоо Монголд энэ салбарынхөгжлийгяг ингэж харж буй мундаг том бизнес эрхлэгч алга байна. Аргагүй л дээ. Дээрхэлсэнчлэнэнэ салбар өөрөө Монголд хөгжөөд 10 жил л болж байна. Ахиад хэдэн жил өнгөрсний дараа хүмүүсийнсэтгэхгүй эргэж өөрчлөгдөх болно.

Монгол Улс Хүүхэлдэйн киногоор дэлхийн зах зээлдгарах боломж бий юу?

ITболон медиа салбар бол манай улсын хөгжлийн гарц гэж хардаг. Энэ салбарт амжилт олох, энэ салбар луу ороход хүнд тийм их хөрөнгө хэрэггүй. Интернет компьютер хоёр байхад л ер нь болно. Хүүхэлдэйн кино ч мөн адил өндөр үзүүлэлттэй компьютер байхад болдог. Түүнээс биш том үйлдвэр, тоног төхөөрөмж шаардахгүй.

Бид ноолууран бүтээгдэхүүн гар урлалаа дэлхийн зах зээлрүүгаргаж байгаа ч гадны брэндийг өнөөдрийг хүртэл давж чадахгүй байна. Дээр нь энэ бүгдэд асар их маркетинг хэрэгтэй. Биет материалыг Монголд үйлдвэрлээд гадагшаа гаргахад гааль, тавар гээд өчнөөн их зардал гардаг. Харин гаднаас захиалга авчвэбсайт хийх эсвэл хүүхэлдэйн киног дэлхийн хэмжээнд нээхэд тээврийн зардал огт байхгүй. Жишээлбэл: Фэйсбүүкийг хэрэглэхэд бид нар гаалийн татвар төлөхгүй байгаабиз дээ. Биет бус виртуал бизнес бол бага зардлаар их ашиг олж болох ертөнц. Залуучууд энэ чиглэлээр цаашид явах хүсэлтэй бол манай компанид хандаж, надтай холбогдож болно. Би өөрийн мэдсэн зүйлээ бусдад зааж өгөхдөө дуртай байна. Манай сургалтад хамрагдаж график дизайн сураад бидэнтэй хамтарч хүүхэлдэйн кино хийх нь бүх хүнд нээлттэй.

Одоо бид зөвхөн энэ шугамаа бариад явахад амжилтад хүрнэ

Таны өнөөдрийг хүртэл бүтээсэн түүх тань их сайхан санагдлаа. Та энэ чиглэлээрээ дагнан ажиллах уу, өөрбизнест хүч үзэх үү?

– Би өөр салбарруу орохгүй. Одоо хийж буй анимейшн хүүхэлдэй, вэб сайт хоёртоо маш том амжилт гаргах хүртлээ ажиллах болно. Хүмүүс манайхыг харахдаа олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэж хардаг. Гэхдээ эд нар чинь нэг нь нэгнээ дэмжиж байдаг учраас бүгд байж байж нэг компани шиг байдаг юм.

Одоо бид зөвхөн энэ шугамаа бариад явахад амжилтад хүрнэ. Учир нь манай улсад технологийн салбар хөгжиж байна, манай компани ч эхэлж байна. Энэ салбар бол аажмаар унаж буй бусад салбаруудаас огт өөр.

Таны ярианаас ажаад байхад бусад залуучуудыг ихээр уриалан дуудаж байна. Хүчтэй өрсөлдөгч гараад ирэх вийгэж айхгүй байнауу?

АНУ-ынСан- Хосе хотынСиликон Ваалийд бүх IT-гийн компаниуд төвлөрч байдаг. Тэгснээрээ нэгдүгээрт үйлчлүүлэгчдэд таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Учир нь нэг зүйл хийлгэх гэж хот тойрох хэрэггүй. Бүх компаний мэдээллийг нэг дороос сонсч сонголтоо хийдэг. Хоёрдугаарт тухайн компаниуд нэг дороо байснаараа мэдээллээ солилцож шударга өрсөлдөөн үүсч чанаржиж байдаг.NOKIAкомпанийг Силикон Ваалийд байгаагүйгээс болоод дампуурсан гэж ч ярьдаг. Харин манайд бол ITпаркийн инкубатор төслийн хүрээнд шинэ компаниудыг бага түрээсээр хөл дээрээ бостол нь байлгаж байгаад явуулдаг. Тэгээд дараагийн компани ирэхэд дахиад явдаг. Гэтэл IT парк дөөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани байрлаж байна. Тэднийгээ гаргаад ITкомпаниудаа бүгдийгнь байлгаж болно шүү дээ. Сүүлдээ энэ байгууламжийн тал нь кино театр болсон байх жишээний. Монголд үйл ажиллагаагаа явуулдаг ITкомпаниуд төвлөрч чадвал бидэнд маш том хөгжил ирнэ.

Ярилцсанд баярлалаа. Амжилт бүтээлийн дээдийг хүсье.

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …