Эмийн бизнесийнхнийг мэдлэгжүүлэх шаардлагатай

Хүний зовлонгоор мөнгө хийсэн хэд хэдэн суваг байдгын нэг нь эмийн сангийн бизнес. Өвдөхгүй байна гэдэг “нүдний гэм” мэт болж. Нийгмийн стресс бухимдал, агаар утааны бохирдол, хөрс орчны бохирдол, элдэв халдварт өвчин, өдөр бүр шинээр бүртгэгдэх вирусууд, ахуйн эндэгдэл, гэмтэл, аваар осол гээд эгээтэй л дайны талбарт гүйж яваа цэрэг шиг л энэ их өвчлөл дундуур эрүүл явна гэдэг нэг ёсны “амны хишиг” гэлтэй.

Хүүхэд, нялхасууд, өндөр настнууд дотор өвчин хэлэхгүй хүн гэж алга. Эмийн санд өрөөтэй хэдэн мянган төрлийн эмийг хэрэглэхээс өөр арга үгүй.

3uul2b2vq14qlv431hpabmerch

Эмийн санчид эмээ буруу зарахад л хүний амь нас эрсдэж болохоор эмзэг сэдэв. Нэг үгээр эм бүрийн ард химийн бодис байдаг болохоор тэр. Химийн хүчдэлээр хүний биеийн эд эсэд нөлөөлж байгаа хэрэг. Тиймээс эмтэй маш болгоомжтой харицах хэрэгтэй. Учир нь эмийн бүтцыг, өөрийн биед үзүүлэх нөлөөллийг сайн ойлгоогүй байж дур мэдэн уух нь эргээд таны элгийг маш хүндээр гэмтээж байгаа хэрэг.

Бид элэгний өвчлөл, цус харвалт, зүрх судасны эмгэг, чихрийн шижин, доторын өвчлөлөөрөө дэлхийд нэлээд дээгүүрт ордог. Манай улсын нас баралтын ихэнх хувийг эзэлдэг өвчлөл бол дээрх таван төрлийн өвчлөл. Энэ мэт өвчлөлийн эмийн хэрэглээ бүүр хяналтаа алдсан. Шинэ эм гарч гэнэ хэмээн шууран “миний уусан эм сайн чи уу” гэх мэтээр “ам дамжсан” сурталчилгаагаар эмээ хоорондоо сольбон уудаг. Хүн бүрийн бие, эм хүлээн авах байдал, өвчлөл, биеийн ерөнхий үзүүлэлт өөр өөр байхад ам дамжсан “буруу сурталчилгаагаар” өөрийнхөө биеийг химийн хороор хордуулдаг “гайхалтай” ард түмэн.

5d103eda602812b5big

Гадны оронд өвчин намдаах эмийг ч хэн нэгнээс авч уухгүй. Учир шалтгаан нь өөр байж болзошгүй мэтээр ойлгодог.

Бид уламжлалт аргаар бэлтгэсэн идээн ундаан төрөл дэлхийд байхгүй эрүүл, органик, элдэв хольцгүй гэж ярих дуртай ч дээрх өвчлөлүүдийн ихэнх нь хүнсний буруу хэрэглээнээс үүдэлтэй суурь ужигтай байдаг гэх.

Ардчилал гарсаар хүнсээ зөв зохистой боловсруулан идэх арга ухаанаа алдаж, хятадын элдэв ахуйн хэрэглээний бодис идэж, бүхий л зүйлээрээ гаднаас хараат болсон болохоор  мөн дээр нь өөрсдийн буруугаас үүдсэн нийгмийн стресс бухимдал дуусашгүй үргэлжилж байгаа болохоор, сэтгэл санаагаараа тайван он жилүүдийг өнгөрүүлж чадахгүй байгаа болохоор өвчлөл биднээс салахгүй байгаа хэрэг.

Өвчлөл салахгүй болохоор эмийн бизнес эд хүчээ аван цэцэглэж байгаа юм. Эмийг талх шиг иддэг болж. Биеийн дархлаагаа сэргээх тухайд мэдэхгүй мөртлөө шууд л антибиотик ууж байвал болдог мэтээр нийгэм тэр чигээрээ буруу ойлголттой байна.

emiin-zohistoi-hereglee-1

Үүнийг иргэдэд үнэн зөв мэдээллийг өгч эм нэг талаараа таны өвчинд тустай ч нөгөө талаараа химийн бодис гэдгийг ойлгуулах алхамыг шат шаттайгаар хийх хэрэгтэй.

Хаана хаанаа анхаарч иргэдээ эмийн талын мэдлэгтэй болгоход мэргэжлийн байгууллагууд ажиллах ёстой. Насанд хүрээгүй хүүхэд эмийн санруу ороод дааврын эмийг хэдэн арваар нь авая гэхэд өгөөд л явуулж байгаа эмийн санчдыг хянах тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Буруу эм зарсан, тунг нь хэтрүүлсэн эмийн санчийн буруугаас хэдэн хүүхэд эх нялхасын сэхээн амьдруулах тасагт хэвтэн хэд нь хорвоогийн мөнх бусыг үзсэн билээ. Үүний уршиг одоо хүртэл арилаагүй насаараа тахир татуугийн сандалд сууж үлдсэн хүүхэд ч бий. Энэ мэт эм бол нөгөө талаас хор гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Эмийн бизнесийнхний мэдлэгийг дээшлүүлж “чанаржуулах” ёстой.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон  ял эдэлж …