Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ЕСБХБ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

imfbig

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 9-р сарын 26 буюу өчигдөр  Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Филлип Д.Беннет, дэд захирал А.Өлзийтогтох, ЕСБХБ-ны Турк, Төв Азийн бүсийг хариуцсан захирал Наталиа Канжекова болон бусад албаныхан байлцав.

Уулзалтаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас  жил бүр  олгодог  санхүүжилт, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо.  Тус банкны хувьд  уул уурхай, дэд бүтцийн салбараас гадна жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнесийг  дэмжиж ажилладаг.   Цаашид  жижиг төслүүдэд илүү  анхаарч санхүүжилтээ нэмэгдүүлэх болсноо  Ноён Филлип Д.Беннет хэлсэн юм.  ЕСБХБ Монгол Улс дахь үйл ажиллагаагаа  банк, санхүүгийн салбарт  илүү өргөжүүлэх хүсэлтэй байгаа ч засаглалын ил тод байдлаа нэмэгдүүлэх  шаардлагатай байгааг  Монголбанкинд илэрхийллээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төв банкны хараат бус байдлыг хангаж ажиллахын тулд холбогдох хууль журмандаа шинэчлэлт хийхээр ажиллаж эхэлсэн тухайгаа мэдээлсэн юм.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк  Монгол Улсад салбараа нээсний  10 жилийн ой  энэ жил тохионо. Энэ хугацаанд Монгол Улсад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт болон хөнгөлөлттэй зээл олгожээ. Тус банкнаас бусад орнуудын авсан санхүүжилтийг  ДНБ-тэй нь харьцуулбал  манай улс   хамгийн их хэмжээний хөрөнгө оруулалт татсан байна.

Эх сурвалж:Монголбанк

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …