Нойтон цас орж, хүйтрэхийг малчид, тариаланчдад анхааруулав

28270695614c0d00ca3c51
Цаг уурчид ирэх сарын 1-нийг хүртэл тариалангийн бүсэд тэнгэр ямархуу байх төлвийг гаргажээ.
Нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, хальтиргаа гулгаа үүсэхийг  малчид, тариаланчдад онцгойлон анхааруулж байна.  Энэ сарын 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, 30-нд  10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.
Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ.

Санал болгох мэдээ

Энэ сарын 17-ноос цас орж, эрс хүйтэрнэ

11 дүгээр сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул тал хээрт …