Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ДБ-ны Монголыг хариуцсан захирал Берт Хофманыг хүлээн авч уулзав

90f5cbf682f8408caf576a07923c3c1f

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал Берт Хофманыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж, манай улсын эдийн засгийн өсөлтийг хангах томоохон төсөл, хөтөлбөрүүдийн техник, эдийн засгийн судалгааг хийхэд хамтран ажиллах боломжийн талаар талууд санал солилцов.

Ерөнхий сайд засгийн эрхийг авах үед эдийн засгийн нөхцөлд байдал хүнд байсан хэдий ч улс орныхоо макро-эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулах, төсвийн бодлогоо үр дүнтэй болгож, эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх чиглэлд санаачилгатай, ил тод байдлаар ажиллаж байгааг талархан хүлээн авч байгаагаа Берт Хофман илэрхийлэв. Мөн тэрбээр богино хугацаанд танхимаа бүрэлдүүлж, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулж чадсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад баяр хүргэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …