АН-ынхан Халхголд 320 мянган га газар гаднынханд олгосон уу

2905fb73aa522fd27e3acce3f967d35b

Өмнөх Засгийн газрын зүгээс Дорнод аймгийн Халхгол сумын нутагт 500 мянган га газрыг чөлөөт бүсийн зориулалтаар ашиглах тухай УИХ-ын 75 дугаар тогтоол гэгчийг гаргасан байдаг. Тэгвэл энэхүү тогтоолыг Халхгол сумын иргэд эрс эсэргүүцэж тогтоолыг танилцуулахаар Дорнод аймагт очсон Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмааг нутгийн иргэд хүлээж авахгүйгээ мэдэгдэж хөөж явуулж байв.

Тэд Засгийн газрыг чөлөөт бүс байгуулах нэрийн дор гаднынханд нутагт нь их хэмжээний газар эзэмшүүлэх гэж байна хэмээн эсэргүүцэж, сайдыг үг хэлүүлэлгүй буцааж байв. Тухайн үед Хятад, Солонгос, ОХУ-ын зүгээс манайд урт хугацаатай газар эзэмшиж, тариа ногоо тарих хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан нь нууц биш. Тэгвэл Халхгол суманд нийтдээ 500 га газрыг бусдад эзэмшүүлэх 75 дугаар тогтоолын хүрээнд одоогийн байдлаар олгоод буй 320 га-гаас нэлээдгүйг нь гаднынхан эзэмшиж байгаа, монгол хүний нэр дээр газар эзэмшиж байгаа гэхчлэн хардах хүмүүс цөөнгүй байгаа аж.

Ямартай ч, МАН-аас байгуулагдсан шинэ Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат өнгөрсөн өдрүүдэд Дорнодын аймгийн Халхгол суманд ажиллахдаа энэ нутагт 170 мянган га газрыг бусдад олгосон тухай өмнө нь яригдаж байсан. Харин одоо 320 мянган га болж нэмэгдсэн байна. Тиймээс өмнөх Засгийн газрын үеийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, Халхголын бүс нутгийг экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нутаг болгоно хэмээжээ. Өөрөөр хэлбэл, АН-ын үед Халхголыг гаднынханд өгч тариа ногоо тариулж тэндээсээ ард иргэдийг хүнсний бүтээгдэхүүнээр хангах бодлогыг МАН-ынхан өөрчилж, өөрсдөө тариа ногоогоо тарьж тэндээсээ худалдан авч, улмаар экспортод гаргахаар болжээ.

Үүнийг Халхгол сумын иргэд ихэд сайшааж, эцэг өвгөдийн цусаараа тэмцэж үлдээсэн газар нутгийг гаднынханд эзэмшүүлэхгүй болж байгаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад талархаж, цаашдын ажилд нь амжилт хүсэхийн сацуу Халхгол бол өвгөд маань ясаа тавьсан ариун газар нутаг, стратегийн хувьд ч чухал бүс нутаг гэдгийг онцлоод Засгийн газрыг энэ бүс нутагт цаашид анхаарлаа хандуулахыг хүссэн юм.

Нинж

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …