Владимир Путин Анжелина Жолид гэрлэх санал тавьсан уу

dzholi

Дэлхийн хамгийн сайхан хүүхний нэг Анжелина Жолиг нөхрөөсөө салж байгаа дуулианаар зарим нэг нэртэй, төртэй хүмүүс түүнд хандарч барьц алдаж байгаа тухай мэдээлэл олон улсын хэвлэлүүдэд гарч эхэллээ. Тэдний дотор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дээгүүр байр эзэлж буйг “Intersucks.ru” сайт мэдээллээ. Тус сайтад бичсэнээр, Владимир Путин Холливудын од бүсгүйд нэгэн санал тавьж, захидал илгээжээ. Захидлыг Анжелина Жоли өнгөрсөн шөнө хүлээн авсан бөгөөд түүн дотроос бөгж болон Оросын пасспорт гарч ирсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас хаягласан энэхүү захидлаас үүдэлтэйгээр өдгөө түүнийг Анжелина Жолид гэрлэх санал тавьсан гэх яриа дэгдээд байна. Тэгвэл АНУ-ын хэвлэлүүдэд бичсэнээр, Владимир Путин Анжелина Жоли нарыг эртнээс дотно найзалж байгаа хэмээгээд Владимир Путиныг Анжелина Жолитой уулзахаар Шувалов /Игорь Шувалов/-ын онгоцоор Майами уруу нууцаар нисч, түүнд үнэтэй бэлэг өгч байсан хэмээжээ.

Мөн Владимир Путиныг үе үе олон нийтэд харагдахгүй алга болдгийг шинжээчид эмэгтэй хүнтэй уулзаад алга болдог хэмээн үздэг байна. Гэсэн хэдий ч А.Жоли “Холливуд Репортер”-д өгсөн ярилцлагадаа ОХУ-ын удирдагчтай илүү ойртож дотносоход урт хугацаа шаардлагатай гэж дурджээ. Мөн В.Путины өмнө нь чекист байсан, Юкосын хэрэг зэрэгт таагүй хандаж байгаагаа Жоли ярьжээ. Гэхдээ хаврын бэлэг Жолиг үнэхээр шоконд оруулсан гэдгийг Жоли онцолсон байна.

Жоли цааш ярихдаа “В.Путин маш шаргуу байсан. Тэр бүхнээ хаяад Панам явахыг санал болгосон. Би татгалзаж чадаагүй” гэж Жоли гэж хэлжээ. Жүжигчин бүсгүйн хэлснээр, тэрбээр Брэд Питттэй цаашид амьдрах итгэлгүй байгаа аж. Өнөөдөр тэр кинонд уригдаж, бид мөнгөтэй байгаа ч маргааш үүнээс юу ч дурсагдахгүй. Тэгэхэд Путин үргэлж юу хүсч байгаа эсэхээ хийдэг. Түүнтэй би өнөөдөр, маргааш, нөгөөдөр тансаг амьдарч болно” гэж Жоли ярьжээ.

f399760abed96fc5original

Тэрбээр Брэд Питтээс салах өргөдлөө өгсөн бөгөөд салалтын гэрээний ерөнхий нөхцлүүд дээр Брэдтэй тохиролцчихоод байгаа аж. Өдгөө жүжигчин бүсгүй Москва уруу ниссэн бөгөөд Кремлиэс Владимир Путин, Анжелина Жоли нарын гэрлэлтэд зориулж хүлээн авалт зохион байгуулж магадгүй гэнэ. Үүний дараа тэд Тувад очиж загас барьж, морь унаж, усанд шумбасан шигээ бал сараа өнгөрүүлэх гэнэ. Дашрамд дурдахад, үүнээс өмнө Холливудын өөр нэг нэр алдартай жүжигчин бүсгүй болох Памела Андерсон Владимир Путинд хандаж түүнийг сэрвээ халимыг аврахад анхаарлаа хандуулах юм бол түүнд хөхөө харуулахаа амалж байсан юм.

Мэдээллийн эх сурвалжийг ЭНЭ холбоосоор орж үзнэ үү.

Нинж

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …