Золбин нохдод хүнээсээ ч илүү үйлчилгээ үзүүлнэ

Саяханыг хүртэл нохой муурыг буудан устгадаг, элдэв муу өвчин тараадаг хэмээн үзэж, хүн амьтан хазуулахаас сэргийлэх арга хэмжээг авдаг байсан. Энэ нийгэм хэт Ардчилсан өнгө аястай болоод амьтны эрх ярьдаг болсон энэ цаг үед нохой муурыг устгах нь бүү хэл эмчийн үйлчилгээ үзүүлэх юм гэнэ. Нэг нохойн сав авах эсвэл спираль тавих үйлчилгээ 180 000 төгрөгөөр үнэлэгдэн таван тэрбум төгрөгийн дарамтыг эх орны эдийн засагт учруулж эхлэв. Үүний оронд таван тэрбумаар дорвитойхон асуудал болоод байгаа зүйлсээсээ шийдээсэй. Манай улсад шийдээгүй хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэгт, эх барих үйлчилгээний хомсдол, гудамжны архичид, ажилгүйдэл, эрүүл мэндийн үйлчилгээний доголдол, сэтгэл дундуур ахмауудын амьдрал, тэнэмэл хүүхэд гэх мэт тоолж барашгүй их асуудал шийдлээ хүлээн “хэвтэж” байгаа.

download-1

Урьд нь нохой устгалд нэг золбин нохойн үнэлгээ 7500 төгрөг болж жилд  800 орчим сая төгрөгийн зардал гаран золбин нохдыг цэвэрлэдэг байна.

800 сая төгрөгөөр болоод л ирсэн үйлчилгээг гэнэт таван тэрбумд өсгөн хэн нэгний шахсан спираль-г худалдан авч, өдөрт хэдэн ч нохойд спираль тавьж эсвэл сав авч байгаа нь мэдэгдэхгүй эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх хэрэг хэнд байв. Мэдээж үүний ард золбин нохдыг хайрлаад байгаа дүр зурагтай асар их мөнгөний сонирхол байгаа гэдэг нь харагдаж байна.

Саяхан нэгэн хөөрхөн хүү нохойд хазуулан нас барж нохойны эзэн цагдаагийн байгууллагаар эргэлдэж дуусаагүй л байна. Бид амьтанд хазуулаад байхаар “олуулаа”  биш шүү дээ. Тэр хүүгийн эцэг эх насаараа ямар ч нохойг үзэн ядаж, амьд мэнд үр хүүхдээ араатан шинжтэй амьтанд бариулсандаа харамсаж байгаа. Гэхдээ тэр хазсан нохой нь гэрийн тэжээвэр буюу “эзэнтэй” нохой аж.

1467690397577b2d9dec52a

Харин одоогийн зэрлэг нохой муураа барьж дийлэхгүй, устгаж, тоо толгойг нь хянаж дийлэхгүй төр аргаа барахдаа спираль ярьж иргэдэд өрөвдүүлэх тактикаар харин ч халаасандаа хэдэн зуун саяар нь халааслах аргаа олоод байх шиг.

Үнэндээ ажил хийж байгаа эмэгтэй хүн жилдээ 180 000 төгрөгийн эмэгтэйчүүдийн тэр яриад байгаа /спираль/ үйлчилгээг авч чадахгүй, нийгмийн амьдрал ахуйгаа гүйцэхгүй хэмжээний цалинтай амьдраад л байна. Хүнээ тоохгүй байж юун нохой.

Нохой төрөх ажилд анхаарлаа хандуулж байхаар жилд 3000-с дээш тоогоор үр хөндүүлдэг өсвөр насны охиддоо анхаарал хандуулбал яасын. Тэдний сэтгэхүй сэтгэлгээнд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй байж нохойнд ямар их хайр зарлах нь энэ вэ.

14479762_851032435033737_9071969901966676021_n

Сүүлийн хоёрхон жилийн дотор 30 000 гаруй эмэгтэй үр хөндүүлсэн гэсэн статистик тоо баримт байна. Үнээс харахад хүн өөртөө спираль тавьж чадхааргүй ядуу, ядмагхан амьдарч байхад төр нэг ч зүйл хийгээгүй, нэг ч үг дугараагүй хэрнээ ноход яагаад “хүчээ” авав. Үүний ард мөнгө, эрх мэдэл харагдаад байгаа болохоор тэр байх.

Хүүхдээ устгуулж байдаг монгол хүнд хамгийн гол нь нохой мэтээр аашилж, аяглаж байгаа нь тархины хоосрол гэхээс өөр юу гэхэв.

Ямар ч байсан хүссэн хүсээгүй иргэдийн үг хэл хэнд ч хамаагүй байдаг төрийн эрх ямбатангууд батлаад хаячихлаа. Одоогоос жилийн дараа л золбин нохой дахин төрөхөө больж спиральтай нохой хөгширч үхээд золбин нохойгүй монгол болох юм байх. Харж л байя даа.

Б.Саран

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …