Цэцэрлэг, сургууль эхлэхээр “цаддаг” боловсролын тогтолцоо

Хүүхдүүд цэцэрлэгтээ багтахгүй юм. Үүнийг харахаар монгол хүн өсөөд үржээд байгаа ч юм шиг. Тэгсэн хэрнээ гуравхан саяуулаа. Үүнээс хэдэн хүүхэд цэцэрлэгт яваад, хэдэн хүүхэд үлдээд байгааг яг нарийн гаргасан тоо баримт алга. Цэцэрлэг сургууль барих шаардлагатай байгааг “өлхөн” харуулсан сүүлийн арван жилийн цэцэрлэгийн хомсдол. Үүнийг ямар ч нам гарсан ярьж л байдаг сэдэв. Жил бүр 5-7 цэцэрлэг барьж байсан бол өдгөө хүүхдүүд авая гэж уралдах хэмжээнд цэцэрлэгтэй болох байлаа. Хүн болох багаасаа л гэнэ. Үнэндээ цэцэрлэгийн хүмүүжил олгох боломж байдаггүй.

11952745_481017582073185_1653295448507711704_o

Тэртэй тэргүй хүүхэд нь багтахгүй байгаа юм чинь хэн нэгний хүүхэд өдөржин цонхоор харахаас өөр ажил хийхгүй нь ойлгомжтой. Бидэнд хамгийн үнэтэй ирээдүй болсон хүүхдүүд гэж ярих дуртай хэрнээ тэдэнд юу ч зориулсангүй. Өвдлөө гээд эмчлүүлэх эмнэлэг ч алга, орох цэцэрлэг ч алга, цаашлаад сургууль ч алга. Дараа нь хүмүүжилгүй хүүхэд, нийгмийн хог шавхруу мэтээр ярьж гарна. Угаас тэдний буруу биш байсан гэдгийг бүгд мэднэ.

fb8540cdc1f5afa03606474078c5b5eb

Адаглаад л гадны зочид төлөөлөгчдөд зориулан барьсан АСЕМ билла хотхоныг хүүхдийн цэцэрлэг болгох бүрэн боломжтой харагдав ч хэн ч дугарсангүй. Өөрсдөө л орж тухлахын тухайд бодохоос хүүхдийн төлөө бүрэн үйлчилгээтэй, зориулалтын автобустай цэцэрлэг болгох тухай ам ч нээсэнгүй. Энэ мэт улсад тансаглалдаа автсан хэсэг хүмүүс байхад цэцэрлэггүй үй олон хүүхэд хүмүүжлийн доголдолтой иргэн болон хүмүүжиж байна. Энэ томчуудын буруутай бусармаг, шуналтай зангийн “гай”.

main1462170065

Мөнгөтэй орлоготой эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт төлбөртэйгээр оруулна. Харин арга зальтай мөнгөтэй нь “арын хаалгаар” авилга өгөөд оруулна. Бүүр нэг хүүхэд оруулахад 500 000 төгрөгийн ханштай гэж байгаа. Энэ үед цэцэрлэгийн цэвэрлэгч, тогооч, багш, эрхлэгч гээд хүн бүр л нэг нэг хүүхэд оруулахаар ярьж хөөцөлдөж эхэлнэ. Жил жилд нэг цадна сургууль цэцэрлэг цуглахаар нэг цаддаг “цэцэрлэгийн удирдлагууд”. Энэ байдал ерөнхий боловсролын сургуулийнханд ч хамаатай. Яг л ийм замаар хүүхдээ оруулна харин ханш нь жоохон өндөр буюу 1-2 сая төгрөг. Ямар нэгэн арга залиар хүүхдээ улсын хүмүүжилд оруулж байгаа эцэг эхчүүдэд буруу байна гэхэд бас хэцүү.images-2

Мэдээж хамаг бурууг төрд тохно. Өөр гаргалгаа ч алга. Харин үүнийг зөв зүйтэй замаар зохицуулах хүсэл төрийн зөөлөн сандалд тухлаад замхаран алга болно.

Хийе бүтээе гэж УИХ-д ороод тансаглал, эрх ямбанд автаад мартаж орхидог шиг байгаан.

Ямар нэгэн аргаар оруулсан хүүхдээс цэцэрлэгт хэрэгцээтэй зүйл авч өг хэмээн принтер, будаг, самбар, вакум цонх, шалны хулдаас, сандал ширээ гээд зүсэн зүйлийн юм нэхнэ. Авч өгөхгүй бол хүүхдийг нь “ад үзнэ” сурлагандаа муудна. Тиймээс “ардын багшийг уурлуулж болохгүй” гэдгийн үлгэрээр арга эвийг нь олохоос өөр замгүй. Уг нь энэ бүхэн төрийн зардлаар та бидний татварын мөнгөөр хүүхдүүдийн маань сурах орчинг бүрдүүлэн өгсөн байх учиртай.

Харин төр мөнгө муутай гээд өгдөггүй юмуу эсвэл жил бүр эвдрээд байдаг юмуу. Нэг албан байгууллага нэг принтерийг хорыг нь цэнэглүүлэн 10 жил хэрэглэж болдог харин сургууль цэцэрлэг жилийн жилд хамгийн сайн, хамгийн гоёийг нь авч байх “учиргүй”, “шаардлагагүй” санагдана.

images-1

Томчууд нүүрэн дээрээ хүүхдийг хайрлаж өрөвдөөд байгаа хэрнээ үйлдэл дээрээ зөрөөд хүүхдээр мөнгө хийгээд байгааг яах вэ? Хэн үүнийг таслан зогсоож, ардын баатар болох бол? Энэ зөвхөн цэцэрлэгийн хувьд шүү дээ. Харин ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль гээд шат шатанд нь ярьвал маш том сэдэв маш том зүйл болно.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

Б.Чинзориг: Аж ахуйн нэгж байгууллагууд стандартын дагуу цэвэршүүлээгүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл 2 сая төгрөгөөр торгодог

Хан-Уул дүүргийн хэмжээнд Усны тухай хууль тогтоомжийг зөрчих зөрчлийн хэргийн гаралт ямар байгаа талаар тус …