Марк Зукерберг, Билл Гейтстэй барьцав

zuckerberg-gates

“Фэйсбүүк”-ийн эзэн Марк Зукерберг эхнэр Присцилла Чаны хамтаар нэгэн мэдээлэл хийлээ. Тэд xүүхдийн бүх төрлийн өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн шилдэг эрдэмтэд, инженерүүдтэй хамтран ажиллахаар болсноо дуулгав. Энэ хүрээнд тэд их хэмжээний хөрөнгө оруулж байгаа бөгөөд эхний 12 жилд 3 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулахаа амлав.

М.Зукерберг, П.Чан нарын томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай ажлыг доктор Кори Баргменн удирдан ажиллахаар болсон бөгөөд тэд эхний төслөөрөө 600 сая ам.долларын үнэ өртөг бүхий “Биохаб” нэртэй судалгаа шинжилгээ, шинэ технологийн төв байгуулсан байна. Дэлхийн хамгийн залуу тэрбумтан М.Зукерберг сөн сарын өмнө охинтой болсон ба охиндоо хүсч байгаа ирээдүйг дэлхийн бүх хүүхдэд хүсч байгаа учраас хүүхдийн бүх төрлийн өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх томоохон төслийг эхлүүлжээ.

Түүнчлэн түүний эхнэр Присцилла Чан нь хүүхдийн эмч мэргэжилтэй юм. Тэгвэл Марк Зукербергийн эхнэрийнхээ болон Максима охиныхоо ирээдүйд санаа тавьсан энэхүү ажлыг “Майкрософт”-ын Билл Гейтстэй барьцсан үйлдэл хэмээн хэвлэлүүдэд дурджээ. Саяхнаас Майкрософт корпораци урт хугацааны томоохон эрүүл мэндийн төсөлд хөрөнгө оруулж эхэлсэн бөгөөд 10 жилийн дотор хүний өвчилсөн эсийг дахин программчлах замаар хорт хавдрыг эмчилдэг болох аргыг нээхээр ажиллаж байгаа аж.

Хүний биеийн дотоод бүтэц, үйл ажиллагааг компьютерт оруулж, хорт хавдрын эсийг компьютерийн вирус шиг устгадаг болох энэхүү ажлыг эрдэмтэн судлаачид боломжтой хэмээн үзэж байна. Энэ ажил амжилтад хүрснээр Майкрософт маш их хэмжээний нэр алдар, ашгийг олно. Тэгвэл залуу тэрбумтан Марк Зукерберг дэлхийн хамгийн баян хүн Бил Гейтстэй барьцаж, анагаах ухаанд хөрөнгө оруулж эхэлсэн нь энэ гэнэ. Түүнчлэн Марк Зукербергийн хувьд эцсийн зорилго нь хорт хавдрыг эмчлэх аргыг нээх аж.

Нинж

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …