Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд транс тос хэрэглүүлэхгүй байхыг анхааруулав

292934bef00857999290001f415c00f744d3f75c

Сүүлийн үед транс тосны хэрэглээ хэтэрлээ гэсэн шүүмжлэл нийгэмд гараад байгаа. Яагаад гэвэл зүрх судасны өвчин хүн амын нас баралтын тэргүүн шалтгаан болоод удаж байна. Тэгэхээр ТРАНС ТОС-ны хэрэглээг бууруулах нь хамгийн эхний алхам байх ёстой гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж ярьж байгаа юм.

Гэтэл манай үндэсний 127 хүнсний үйлдвэр транс тостой бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортоор жилд 2749 тонн транс тос оруулж ирж хүнсэнд хэрэглэж байна. Хүнс хөдөө аж ахуйн яам, хил гааль, засаг төр яагаад арга хэмжээ авахгүй байна. Цус харвалт, даралт ихсэлт, зүрхний шигдээс, дутагдлаар олон хүн хар залуугаараа хорвоог орхиж байна. Хэзээ болтол бид ХОР идэж амьдрах болж байна. Иргэд нь хортой хүнс, буруу хэрэглээнээс болж хүн ам үхэж үрэгдээд дуусахыг хүлээх ёстой юмуу. Харин хүнсний үйлдвэрүүд транс тосоо нуугаад шошгон дээрээ “цөцгийн тос” гэж улаан цайм худлаа бичээд эхэлсэн бололтой.

Юу идэж ууж, хэрэглэж байгаагаа ард түмэн мэдэх эрх байхгүй гэж үү. Түүнээс гадна сургууль, цэцэрлэгүүд хүртэл хүүхдүүдэд транс тос өгч байна. Хэрвээ энэ асуудалд анхаарахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгийг Эрүүл мэнд спортын дэд сайд асан Ж.Амарсанаа албан ёсоор мэдэгджээ.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …