Хуульчийн мэргэжлийн шалгалтыг арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулна

1472016844_download-1

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйл, 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалт, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 3.2 дугаар зүйлийн 3.1 дэх заалт, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 21 дүгээр тогтоолын дагуу 2016 оны хуульчийн мэргэжлийн шалгалт /цаашид “Шалгалт” гэх/-ыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулна.

    2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сорилгын шалгалтыг, 11 дүгээр сарын 24,25-ны өдрүүдэд бодлогын шалгалтыг зохион байгуулна.

    Шалгалтын бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хуудсаар дамжуулан явуулах бөгөөд бүртгэлийн хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс эхэлж, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 24:00 цагт дуусгавар болно. Хуульчийн мэргэжлийн шалгалтыг Улаанбаатар хотод зохион байгуулна. Бүртгэлийн хураамж 50.000 /тавин мянга/ төгрөг болно.

    Шалгалтын сорилгын болон бодлогын хураамжийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаа болон тус хүрээлэнгийн 503 тоот /Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын Санхүү, аж ахуйн хэлтэс/-оос худалдан авах боломжтой.

    Шалгалт авах газар, шалгалтын цагийн хуваарь болон бодлогын шалгалтад бэлтгэх сургалттай холбоотой мэдээллийг тухай бүрwww.mglbar.mn цахим хуудсанд байршуулна.

    Шалгалтын бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://burtgel.mglbar.mn/ цахим хуудас болон 70116004 утсаар, Хуульчийн мэргэжлийн шалгалт хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож авна уу.

mglbar.mn

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. иргэн says

    хуульчийн шалгалт бол тэр чигээрээ арын хаалга авилга хээл хахууль шүү хэрэггүй шалгалт мөнгөний гарз

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.