“Сахал” А.Мөнхбат улстөрд бошго халах гэнэ

13413849_958436917609364_497509938_n

Хэдхэн хоногийн өмнө Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/ түүхт 95 жилийн ойгоо тэмдэглэлээ. Гэхдээ энэ баярын үеэр тус холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат хуучин нэрийг нь сэргээж “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэй болгож буйгаа зарласан нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байна.

Залуучуудын байгууллагыг ашиг хонжоо олох хэрэгсэл, улстөрийн намын үүр, сонгуулийн штаб болгосон нь багадаад хэт туйлширсан, коммунизмд уриалсан улстөрийн шинж агуулгатай ийм нэртэй болгож буйг эсэргүүцэгчид маш олон байна. Магадгүй өнгөрсөн сонгуулиар ялагдал хүлээсэн А.Мөнхбат эрс шийдэмгий алхам хийж, бошгыг халах хэмээх ийм нэртэй болгож байгаа бололтой. Ерөөсөө Монголын Залуучуудын Холбоог улстөрийн намын дарга удирдаж болдог юм уу.

munhbat-768x576-600x450

Тэгээд Монголын мянган мянган залуучуудын нэрийг улстөрийн зорилгоор ашиглаж, ашиг хоиг хонжоо олж болдог юм уу. Ч.Сайханбилэгийн “сайн” дүү А.Мөнхбат Монголын Залуучуудын Холбоонд ирснээсээ хойш энэ байгууллагыг ашиг олох, улстөрийн зорилгоор тувт ашиглаж ирсэн. Нөгөө залуучуудыг дэмжих, хөгжүүлэх, удирдан чиглүүлэх, сургах, заавар зөвлөгөө өгөх, зөв зүйлд уриалан дуудах, оуюн санааг нь төлөвшүүлэх үндсэн үүрэг, зорилго нь алдагдаж, зүгээр л залуучуудын нэрийг барьж улстөрчдийг шантаажилдаг байгууллага болон хувираад байна.

Монголын Залуучуудын Холбоо хэмээх дөрвөн давхар барилга тэр чигтээ түрээсийн үйл ажиллагаа явуулж, ашиг олж байгаа хэрнээ тэрнээсээ залуучуудад зориулсан ажил хийдэггүй, Залуучуудын холбооны тэмдэг медалийг төлбөрийг нь аваад бэлэг тараадаг өвлийн өвгөн шиг албан байгууллагуудад шуудай шуудайгаар нь бөөндөж ашиг олдог хэрнээ Авлигатай Тэмцэх газарт шалгагддаггүй цорын ганц байгууллага юм. Сүүлдээ ил цагаандаа гарч, тэдэн төгрөг өгвөл тийм тэмдэг, медаль өгье гэдэг болсон.

-02072014-1404290912-854010474-8i2q20yl

Болоогүй өнгөрсөн сонгуулиар хар, цагаан жагсаалт хэмээх зүйл гаргаж, нэр дэвшигчдээс мөнгө нэхэж, өгөөгүйг нь хар жагсаалтад оруулж, өгснийг нь цагаан жагсаалтад оруулж байв. Ингэж сонгуулиар ил цагаан улстөрийн шинжтэй үйл ажиллагаа явуулж, Монголын олон мянган залуучуудын нэрийг худалдаж идэж, цагаан жагсаалтад ихэвчлэн Иргэний хөдөлгөөний намын нэр дэвшигчдийг оруулсныхаа хүчинд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Иргэний хөдөлгөөний намын даргаар албан ёсоор томилогдсон. Харин залуучуудыг ашиглаж сонгуулиар овоохон суудал авч, улстөрчдийн толгой дээр цахиур хагалах гээд бүтэлгүйтсэн. Гэвч өдгөө энэ хүсэл эрмэлзэлдээ хүрэхийн тулд илт турхирсан шинжтэй нэрээр Монголын Залуучуудын Холбооны нэрийг өөрчилж, түүндээ залуучуудыг ашиглахаар шийдэв үү яав. Ямартай ч, Монголын Залуучуудын Холбоо Монголын залуучуудын төлөө юм хийддэггүй, хэн нэгний хувийн байгууллага болоод маш уджээ.

Ckj3gF8UUAAl3V9

Ер нь яаж яваад Д.Сүхбаатар жанжны байгуулсан энэ байгууллага С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын хувийн өмч болчихсон юм бол, ээлжлэн өөрсдийнхөө хүмүүсийг даргаар нь томилж өвгөртөл нь ажиллуулж байна. Өмнөх дарга Д.Зоригтбаатарын хувьд С.Баярцогтын хүн гэгддэг байсан бөгөөд Залуучуудын холбоог он удаан жил удирдсан түүнийг залуучуудын холбооны “хөгшин” дарга залуудынхаа төлөө ажиллаж чадахгүй байна хэмээн ажлаас нь авч хаясан.

Харин түүний дараа Ерөнхийлөгчид хүртэл салаавч өгдөг Ч.Сайханбилэгийн “сайн” дүү А.Мөнхбат Залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ирж хувийн өмчид хэрхэн дураараа дургидгийг үзүүлж өгч байна. Тиймдээ ч улстөрөөс хараат байх учиртай Монголын Залуучуудын Холбоо улстөрийн байгууллага, сонгуулийн штаб, Иргэний хөдөлгөөний намын үүр болгосон юм.

А.Мөнхбатын хувьд уг нь Монголын Залуучуудын холбоо хэн нэгэн хүний улстөрийн ашиг сонирхолдоо ашигладаг байгууллага биш гэдгийг ойлгох л ёстой. Гэвч албан тушаал, ашиг сонирхлын төлөө сүнсээ ч худалдахаас “буцахгүй” С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын удирдлага дор Залуучуудын Холбоо жинхэнэ утгаараа ажиллаж чадахгүй нь ойлгомжтой.

CmvYZ8hUIAASBYu

Тиймээс Монголын Залуучуудын Холбоо /Бошгыг халах залуучуудын эвлэл/-ийн статусыг өөрчилж, Монголын мянган мянган залуусыг төлөөлдөг байдлыг нь бууруулах эсвэл С.Баярцогт, Ч.Сайханбилэг, А.Мөнхбат нараас чөлөөлж, улстөрийн ангид байгууллага болгох нь зүйтэй.

Ерөөсөө дан ганц МЗХ ч гэлтгүй Иргэний хөдөлгөөний нам ч өнгөрсөн сонгуулиар өвгөд хөгшдийг бухимдуулж, даралтыг нь ихэсгэж тэдэнд сонины нүүр дүүрэн том салаавч өгсөн сахалтай нөхрөөс салах хэрэгтэй гэдгийг цөөнгүй хүмүүс хэлж буй.

Эцэст нь гэж хэлэхэд, Монголын Залуучуудын Холбооны нэрийг өөрчилдөг хүн дан ганц А.Мөнхбат мөн үү гэж асуумаар байна.

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал …