Налайхын Засаг даргад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэжээ

nalaih

Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар гэдэг хүний аялсан зугаалсан, идсэн уусан, төрийн өмч хөрөнгийг шамшигдуулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гардаг ч  цагдаа шүүхийн байгууллага дээрээ тулахаараа ор мөргүй замхардаг байсан цаг саяхан. Харин энэ удаад дээрх асуудал нэлээд нарийн нягт шалгагдаж байгаа сурагтай.

Учир нь Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар дүүргийнхээ хэмжээнд хэрэгжих Төсөл сонгон шалгаруулах комиссын даргаар ажиллаж байхдаа өөрийн төрсөн хүү Б.Энхтөрдөө мөсний үйлдвэр барихад зориулж 65.0 сая төгрөг, төрсөн дүү Х.Отгонбаатардаа гахайн ферм ажиллуулахад нь зориулж 70.0 сая төгрөгийн тендерийг тус тус олгосон, мөн өөрийг нь тойрон хүрээлэгч дүүргийн нэр бүхий  ИТХ-ын төлөөлөгчийн гэр бүлийнхэнд  хууль бусаар тендер олгосон   нь  өнгөрсөн хавар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин нийтэд мэдээлэгдсэн. Энд дарж энэ талаарх мэдээллийг үзнэ үү   IMG-1IMG_0002

Үүний дагуу нэр бүхий иргэд гомдол гаргасны учир Х.Болдбаатар даргад АТГ болон Эрүүгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Х.Болдбаатар даргыг хууль хяналтын байгуулага  удаа дараалан шалгадагч тэгсгээд хэрэг нь хэрэгсэхгүй болдог, замаасаа замхардаг өмнөх шиг  явдал энэ удаа  дахин давтахгүй байх гэдэгт Налайхчууд итгэж сууна.

Төрийн албыг төрлийн алба, хөрөнгө мөнгө хувьдаа завших арга болгосон Х.Болдбаатар мэтийн төрийн өндөр албан тушаалтнуудад хүлээлгэх  хуулийн хариуцлагыг өндөр болгож байж гэмээнэ дараа дараачийн дарга нар хуулийн хүрээнд ажиллах болно гэдгийг манай хууль хяналтын байгууллагынхан  анхаарч ажиллана гэдэгт найдаж байна.

Ц.Мөнх

Ugluu-logo-7-1-13

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …