Зарим сургууль, цэцэрлэгүүд есдүгээр сарын 1-нд нээлтээ хийж чадахгүй

2016-2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах хяналт шалгалт 08-22-ны өдрөөс эхлэн явагдаж байна. Шалгалтын явцаас харахад есдүгээр сарын 1-нд үйл ажиллагаа нь засварын ажлаас шалтгаалан эхэлж чадахгүй цэцэрлэг, сургуулиуд байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 86, 77, 11, 95, 242, Хан-Уул дүүргийн 35, 46, Баянзүрх дүүргийн 211 дүгээр цэцэрлэгүүд хугацаанаасаа хоцорч нээлтээ хийнэ. Баянгол дүүргийн 38,73, Хан-Уул дүүргийн 32, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулиудын барилгын ажил энэ хичээлийн жилд ашиглалтад орох боломжгүй байна.

Түүнчлэн улсын хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн цогцолборууд нь цэцэрлэгийн гал тогоо, сургуулийн цайны газрыг нэг байхаар шийдвэрлэж өгсөн нь хүндрэл учруулж байна. Учир нь ерөнхий боловсролын сургуулиуд цайны газартай “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэх, цэцэрлэг нь гал тогоотой, тогтсон цагийн хоол өгөх ёстой, хоёр өөр статустай байгууллага юм. Түүнчлэн гал тогооны тоног төхөөрөмжийг ажиллуулахад 380 в-ийн цахилгааныг шийдвэрлэж өгөх зайлшгүй шаардлагатай байна. Мөн хэрэглээний ус зөөврийн байгаа нь хүндрэлтэй байгаа аж.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн барилгын засварын ажил нь тендер хөрөнгө санхүүгийн асуудлаас шалтгаалан жил бүр оройтдог дутагдал энэ жил ч гарсаар байна. Шалгалт үргэлжилж байна.

 

Эх сурвалж:mnb.mn

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …