Монгол хүүхдүүдийн гуравны хоёр нь “азгүй”

3

Гуравхан сая хүн амтай Монгол Улсад 2-5 буюу цэцэрлэгийн насны хүүхэд цөөхөн л дөө. Гэсэн ч тэднийг бүгдийг нь улсын цэцэрлэгт хамруулж чадахгүй алагчилдаг төрийг яалтай ч билээ. Одоогийн нөхцөл байдлаар Монгол Улсын цэцэрлэгийн насны хүүхдүүдийн гуравны хоёр нь улсын цэцэрлэгтээ явж чадахгүй байгаа нь манай орны сургуулийн өмнөх боловсрол нэлээд асуудалтай болсныг илтгэнэ.

Ард иргэдийн амьжиргаа тааруу, улсын цэцэрлэгүүдийн багтаамж муугаас цэцэрлэгийн насны хүүхдүүдийн гуравны хоёр нь улсын цэцэрлэгт орж чадахгүй байна. Жилийн жилд л энэ асуудал яригддаг ч 9 сарын 1 болоход байх байдгаараа байдаг. Энэ жилийн хувьд ч мөн адил цэцэрлэгийн насны хүүхдүүдийн гуравны хоёр нь цэцэрлэгт орж чадахгүй нь ил байна. Өнгөрөгч 22-ны өдөр эхэлсэн цэцэрлэгийн бүртгэл өчигдөр дуусч, өнөөдөр сугалаа нь явагдаж байна.

Цэцэрлэгүүдийн хувьд бага бүлэг буюу 2 насны анги хамгийн их “элсэгч”-тэй байдаг аж. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгүүдийн нэг ангид гэхэд л 100 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Харин тэднээс хамгийн ихдээ 40-өөдийг нь элсүүлж авна. Өөрөөр хэлбэл, бүртгүүлсэн хүүхдүүдийн гуравны нэг нь цэцэрлэгт орно гэсэн үг. Харин гуравны хоёр нь өөрсдийгөө “азгүй”-д тооцож болно. Ялангуяа хоёр насныхны хувьд хамгийн одгүй нь байна. Яагаад гэвэл бага бүлэг буюу цэцэрлэгийн “нэгдүгээр ангиуд” хамгийн их бүртгүүлэгчтэй, 130 гаруйгаараа бүртгүүлдэг байна. Тиймээс энэ хэрээрээ тэднээс сугалаанд “бүдрэгчид” олон байна.

Нөгөө талаас бага бүлэг цэцэрлэгт ердөө хоёрхон байдаг, дунд, том, ахлах бүлгүүдээсээ илүү байдаггүй нь хоёр насныхныг хамгийн одгүй хүүхдүүд болгоод байна. Мэдээж бүртгүүлсэн хүүхдүүдийн хувьд ийм байхад цаана нь бүртгүүлээгүй хүүхдүүд ч мөн зөндөө бий гэдгийг санах хэрэгтэй. Хүүхдээ харуулах хүнтэй эцэг эхчүүдийн хувьд гол төлөв бүртгүүлээгүй бөгөөд бүртгүүлээд ч яахав дээ боломж бага юм чинь хэмээн бодоцгоох болжээ.

11 2 4 5

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …