Э.Бадар-Ууганыг БСШУСЯ-ны газрын даргаар томилох гэнэ

14350338525588e0fc4f3ea

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Бодлого, хэрэгжилтийн газрын даргаар боксчин, олимпийн алтан медальт тамирчин Э.Бадар-Ууганыг томилохоор болж байгаа гэнэ. Хэдийгээр БСШУСЯ-ны дотоод томилгооны талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй ч өчигдрөөс Э.Бадар-Ууганыг энэ албанд томилох гэж байгаа тухай мэдээлэл албан тушаалтнуудын дунд яригдсан байна.

“Бээжин-2008” олимпийн наадмын алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы хувьд сүүлийн жилүүдэд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилласан. Мөн хувийн эмнэлгээ ч нээгээд амжсан.

Тэгвэл мэргэжлийн Засгийн газрын үед түүнийг газрын даргаар тавьж, спортын бодлого тодорхойлуулахаар болж байгаа бололтой.

Нинж

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …