Бие организмдоо их цэвэрлэгээ хийж 14 хоногт 5-8кг тураарай

Илүүдэл жинтэй байж өөрийн биеийн аль нэг хэсэгтээ гутарч явах таагүй шүү дээ. Тэгвэл богино хугацаанд жин хаяхаас гадна бие организмаа бүрэн цэвэрлээрэй. Илүүдэл жинтэй байна гэдэг нь та өөрийн бие мах бодидоо тодорхой хэмжээний илүүдэл бохирдол, өөх тээж яваа гэсэн үг. Энэхүү илүүдэл асуудлаас л салах юм бол та сайхан бие галбир, эрүүл амьдралын хэвшилтэй болно гэсэн үг.

Гурвалжин  будаагаар яаж турах вэ гэж үү? Гурвалжин будаа болон цэвэр усыг голлон хэрэглэх ба доорх дүрмийг 14 хоног баримтлана.

Хийх арга: Орой унтахынхаа өмнө 1 аяга гурвалжин будааг 2 аяга буцалгасан халуун усанд хийж хонуулна. Халуун усанд гурвалжин будаа сайтар дэвтэж зөөлөрч болох болно. Өглөө босоод илүүдэл усыг шүүж асгаад гурвалжин будааг өлөн гэдсэн дээрээ идэж чадах чинээгээрээ иднэ. Бүгдийг нь идвэл сайн шүү. Үнэхээр барахгүй бол ядаж талыг нь идэж дуусгах хэрэгтэй. Идэхэд амт муутай байвал маш бага хэмжээгээр л давслаж болно. Давсгүй идвэл бүр илүү үр дүнтэйг санаарай. Шөнийн турш усанд зөөлөрч дэвтэж хоносон гурвалжин будаанд хүний бие организмд шаардлагатай бүхий л эрдэс бодис баялаг их хэмжээгээр агуулагдаж байдаг.

Мөн илүүдэл хорт бодисыг устгах, өөх тосыг биеэс хөөж хайлуулах үр дүнтэй. Ер нь сул тал байхгүй, бүхий л талын ашиг тустай будаа шүү дээ. Энэ үед өөр төрлийн ямарч хоол идэхгүй ба өлсвөл өглөө үлдээсэн гурвалжин будаагаа идэж болно.

Өдрийн турш өөр юу ч идэхгүй зөвхөн будаагаа идэх байдлаар 10-14 хоног энэ дэглэмийг барина. Гэхдээ дараах дүрмийг заавал мөрдөөрэй. 

– Эхний өдөр үнэхээр өлсөж байвал хүүхдийн будаа каш эсвэл овьёосны зутан идэж болно. Өдрийн турш бага багаар 1 литр ус ууна.

– Хоёр дахь өдөр үнэхээр өлсөж байвал хүүхдийн будаа каш эсвэл овьёосны зутан идэж болно. Өдрийн турш бага багаар 2 литр ус ууна.

– Гуравдахь өдөр каш уухаас гадна шингэвтэр хандалсан цай эсвэл кофе ууж болно. Өдрийн турш бага хэмжээгээр ойр ойрхон 3 литр ус уухыг хичээгээрэй.

– Дөрөв дэх өдөр жимс жимсгэнэ идэж болно. Гэхдээ 2 ширхэгээс илүүгүйг иднэ. Жишээ нь алим, гадил жимс илүү тохиромжтой. Хүссэн хэмжээгээрээ усаа ууна.

– Тав дахь өдөр унтахаасаа 5 цагийн өмнө тал аяга буюу 150гр тослог багатай тараг идэж болно. Хүссэн хэмжээгээрээ усаа ууна.

– Зургаа дахь өдөр унтахаасаа 5 цагийн өмнө тал аяга буюу 150гр тослог багатай тараг идэж болно. Хүссэн хэмжээгээрээ усаа ууна.

– Долоо дахь өдөр унтахаасаа 5 цагийн өмнө тал аяга буюу 150гр тослог багатай тараг идэж болно. Хүссэн хэмжээгээрээ усаа ууна.

– Дэглэмийн үед архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглох хэрэгтэй

– Дээрх 7 өдрийн дэглэмийг дахин нэг долоо хоног давтан барина.

 14 хоног энэхүү дэглэмийг барьж дуусгаад 1 сар амрасны дараа дахин давтаж болно. Энэхүү дэглэмийн хугацаанд гэнт их хэмжээгээр өөх тостой хоол идэж болохгүй. Учир нь энэхүү дэглэм болон гурвалжин будаа нь таны гэдэс ходоод, хоол боловсруулах эрхтэний тогтолцоог бүрэн цэвэрлэнэ. Гэдэс, хавин орчмийн өөхийг хайлуулна. нүүр царайны өнгө гэрэлтсэн сайхан болно. Бие хөнгөн шингэн болох болно.

Жич: жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, хүнд, ужиг өвчтэй хүмүүс, бие сэтгэл санааны хямралтай, ядаргаанд орсон хүмүүс хэрэглэхээс татгалзаарай.

Эх сурвалж: www.1000jor.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …