“Би эхнэрийнхээ нууц амраг” кино олны сонирхолыг татаж байна

Untitled ффффффжэ

“Ebenezer”  продакшн, “Эрдэнэчулуут” компанийн хамтын бүтээл “Би эхнэрийнхээ нууц амраг” Монголын уран сайхны кино,  кино театруудын дэлгэцнээ гарч эхлээд байна.

Энэхүү киноны зохиолч, найруулагчаар Б.Ганхөлөг, продюссерээр Р.Лхагвадорж, кино төслийн зөвлөхөөр МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн Ерөнхийлөгч, зохиолч, сэтгүүлч Б.Галаарид нар ажиллажээ.

Энэхүү киноны талаар уран бүтээлчид ийнхүү дүгнэж байна.

МУ-ын төрийн соёрхолт зохиолч Д.Норов: Гадны уран бүтээлчдийг татаж чадснаараа давуу

145377663456a6defaafd1a

Нийгэмд хамгийн эмзэг байдаг ялангуяа хүний хувь заяанд их эмзэгээр тусдаг тэр хөндүүр асуудлыг олж ийм уран сайханы байдлаар хийснээрээ их сонин юм. Мөн нөгөө талаар гадны жүжигчидийг татан оролцуулаад Монгол уран бүтээлчид гадныхантай хамт ажиллаж бүр гол дүрдээ тоглуулсан нь бас их сайшаалтай хэрэг. За бас зураг авалт ч гэсэн давгүй ер нь их сайн кино байнаа.

МСНЭ-ийн ерөнхийлөгч МУУГЗ зохиолч сэтгүүлч Б.Галаарид: Сонирхолтой, үзүүштэй, үзсэний дараа бодууштай ийм бүтээл

olloo_mn_1410837074_galarid

“Би эхнэрийнхээ нууц амраг кино бол хэд хэдэн онцлогтой уран бүтээл. Нэгдүгээрт их олон орны уран бүтээлчид орсон байна. Америк, Швейцар, Герман, Орос ингээд таван орны уран бүтээлчид оролцсоноороо их онцлог юм.  Хоёрдугаарт төрөл зүйлийн хувьд сэтгэлзүйн романс гэж хэлж болох, нэгэн дор их олон зүйлийг бодож эргэцүүлэх даалгавар өгсөн их сонирхолтой кино.  Гуравдугаарт бол уламжлалт бүтээл өдгөө гарч байгаа дэлгэцийн бүтээлүүдээс ялгарах байдлаар хийгдсэнээрээ өвөрмөц ийм кино боллоо гэж дүгнэж байгаа. Кино зохиолын хувьд бол тэр болгон гараад байдаггүй өнцгөөс гаргасан чадварлаг гаргалгаатай уран сэтгэмжтэй энэ утгаараа их сонирхолтой, үзүүштэй, үзсэний дараа бодууштай ийм бүтээл хийж чаджээ.

Жүжигчин МУГЖ З.Жарантав: Оюунлаг, соёлтой үзэгчдэд зориулсан бүтээл

ibbj5q774nkbmo7e78fu0u89m

За одоо миний бие тоглосон бараг 29 дэх кино болж байна. Тийм учраас намайгаа хөгшин гэж гололгүй авсан багынхандаа баярлаж байна. Энэ киног санаачилсан энэ кинонд тоглосон зохиол бүтээлийг нь гаргасан хүн бүхэнд баяр талархлаа дэвшүүлье. Энд бас гадаад дотоодын улс хамтран орсон байна. Ийм өнцгөөс зоригтойгоор бүтээсэн энэ залууст бас баярлаж байна л даа. Үүнийг нилээд оюунлаг соёлтой үзэгчид үзэх болов уу гэж бодож байна.  Ухааны талаас нь ойлгох чадвартай нилээд соёлтой үзэгчдэд ч зориулагдсан болов уу.  Зураг авалт бас  дээр нь энэ жүжигчид их аятайхан тоглож их аятайхан кино болж. Даан ялангуяа энэ гадаад жүжигчид гол дүрийн эмэгтэйд би баяр хүргэмээр байна.  Ингээд цаашдаа олон сайхан кино хийгээрээ шинэ шинэ уран бүтээл тууриваарай гэж хүсэж байна даа.

Зохиолч сэтгүүлч Б.Наминчимэд: Эмэгтэй хүний дотоод сэтгэлийн нууцыг нээж чадсан кино

За өвөрмөц шийдэлтэй кино үзлээ. Киноны эхэнд үйл явдал энгийн ойлгомжтой мэт боловч төгсгөл рүүгээ их олон гаргалгааг шинээр гаргаж ирсэн ялангуяа эмэгтэй хүний дотоод сэтгэлзүйн ийм чанд нууцыг их өвөрмөц нээж харуулсан ийм кино байна.  Кино эхэлхэд үнэ цэнэ багатайхан шиг ийм эмэгтэй бидний өмнө харагдсан.  Гэвч киноны төгсгөлд уг эмэгтэйн дүр бол их өөрөөр бүр эсрэгээрээ хамгийн их үнэ цэнэтэй, дотоод ертөнц нь ер бусын ийм эмэгтэй болох нь харагдаж байгаа нь энэ киноны амьд хүний сэтгэлд нэг тийм тогхийсэн юм хийж хэлж байгаа чадал байгаа нь харагдлаа.

Жүжигчин МУСТА Ц.Төмөрхуяг: Сайн зохиолоор хийсэн бүтээл

Мэдээж сэтгэлзүйн энэ жанр дотроо л их өвөрмөц хийжээ гэж дүгнэж байна л даа. Олон зохиол олон материал уншиж байсан судалгааныхаа үндсэн дээр бол энэ зохиол бол сайн зохиол гэж хэлмээр байна.  Сайн зохиолоор кино хийдэг тэрнээс муу зохиолоор кино хийж болдоггүй шүү дээ. Тэгэхээр сайн зохиолын үндсэн дээр ийм өвөрмөц кино болжээ л гэж дүгнэж байна.

Санал болгох мэдээ

“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана

Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч …