Өрөөсгөл хүр эрвээхэй олноор цугларсан үед эрүүл мэндэд хортой

13934950_1063479783721374_8542292024556188322_n

Энэ сарын 1-нээс эхлэн орон нутаг, нийслэлд хэт олширсон цагаан эрвээхэйн нүүдлийг зарим иргэд Сибирийн ой шатсанаас үүдэлтэй хэмээн тайлбарлаж байгаа бол мэргэжлийн байгууллагаас харин үгүйсгэж байна.

Түүнчлэн цагаан эрвээрхэйн нүүдэл нь зарим жилүүдэд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү нүүдэллэдэг гэдгийг Шинжлэх Ухаан Биологийн хүрээлэнгээс мэдэгджээ. Булган болон Хөвсгөл аймагт ихээр байгаа энэ хүр эрвээхэй хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг байна.

Ялангуяа ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг учир хүний эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж цаашилбал амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин үүсгэх аюултай хэмээн анхаарууллаа.

13880231_1063479810388038_8261591087813541883_n

Иймд иргэд, ахуйн нэгж байгууллагыг гэр болон албан байгууллагын хашаа, гэрлэн дор ихээр цугласан өрөөсгөл хүр эрвээхэйг устгах ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохион байгуулж ажиллахыг зөвлөж байна.

Өрөөсгөл хүр эрвээхэй нь нэг жилийн хөгжлийн үе шаттай бөгөөд хэт олширлын үедээ маш хөнөөлтэй шавьж юм байна. Тэгвэл

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-аас ард иргэд, ААНБ-уудад зориулан өрөөсгөл хүр эрвээхэйнээс болгоомжлохыг анхааруулсан байна. 2016 онд манай орны 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680.000 га талбайд хөнөөлт шавьж тархаж, 69 сумын 590.000 га талбайд Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгааг БОНХАЖЯ-ны харьяа “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-аас тогтоосон байна.

13925192_1063479750388044_6236130468825810762_n

Мандал сум нь өрөөсгөл хүр эрвээхэй голомттой сумдад хамаарч байгаа бөгөөд 2016 оны хаврын судалгаагаар 8000 га талбайд “Өрөөсгөл хүр эрвээхэй” өндөг тархаж, голомттой 5000 га талбайд өндөгний тэмцлийн ажлыг явуулсан боловч үр дүн , ойн санд ихээр хохирол учруулсаар байна.

Иймд иргэд, ААНБ та бүхэн өөрийн гэр, албан байгууллагын хашаа, гэрлэн дор ихээр цугласан өрөөсгөл хүр эрвээхэйг устгах ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохион байгуулж ажиллахыг зөвлөж байна.
Өрөөсгөл хүр эрвээхэй нь 1 жилийн хөгжлийн үе шаттай бөгөөд хэт олширлын үедээ маш хөнөөлтэй шавьж юм.

Онцлох шинж:
– Гэрэлд дуртай
– Шөнийн идэвхтэй / 22:00 -02:00 цагийн хооронд /
– Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг
Ойн хөнөөлт, хортон шавьжийн устгалын ажлыг явуулах заавар:

Бэлтгэл ажил:
– Ажлын бээлий өмсөх
– Амны хаалт хэрэглэх / үл үзэгдэх тоосонцороос хамгаалах/
– Эрвээхэй хийх сав / шуудай /
– Хүрз
– Ажлын хувцас өмсөх / тоос нэвтрэх, харшил хөдлөхөөс урьдчилан сэргийлэх/

Устгалын ажлыг явуулах:
– Ихээр цугласан эрвээхэйг хүрзээр шуудайнд хийх
– Шуудайлсан эрвээхэйг нүх ухаж эсвэл ухсан нүхэнд хийж шороо, чулуугаар булах
– Булах нүхний хэмжээ нь устгах эрвээхэйн овор хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд газрын гадаргаас 20-30см доор булсан байна.

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …