“УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүү “Жаст”-ын Ш.Батхүүг батлан даажээ

jastiin bathuu   “Жаст”-ын Ш.Батхүү “УБТЗ”-ыг батлан даагчаа болгосон тухай бид өмнөх дугаар­таа мэдээллэсэн.

Тэгвэл тус газар Ш.Бат­хүүгийн батлан даагч бол­сон нь тодор­хой болж байх шиг байна. Учир нь  эх сурвал­жуудын мэдээлж буй­­гаар”УБТЗ”-ыг баталгаа гар­гаж өгөхөд дарга Т.Очир­хүү бүх бодлогыг удир­даж шийдвэрлэсэн гэж эх сур­валж мэдээллээ.. Тэгээд ч энэ тухай холбогдох албаны хүмүүсээс тодруулахад эл дуулианыг үгүйсгээгүй  ха­риултыг өгч байсан юм. Тодруулбал Төрийн өм­­чийн хорооны дарга Д.Цогт­баатар “”УБТЗ” ТӨК Ш.Бат­хүүгийн батлан даагч болсон тухай шуугиан дэгдээд эхэл­лээ. Гэхдээ бидний хувьд энэ асуудлыг нягталж судалж байна. Товчхондоо бол сүү­лийн хэдэн жил Монгол улсын юм бүхэн эзэнгүй байлаа шүү дээ. Түүний хор хөнөөл өнөөдөр гарч байна гэж ойлгож болно” гэх хариултыг өгч байсан.

Ямартай ч  албаны хүмүүс түүний энэ хууль бус үйлдлийг  нэг бүрчлэн шалгаж байгаа бололтой. Хэрвээ “УБТЗ”  үнэхээр бат­лан даагч болж гарын үсэг зурсан бол  энэ өөрөө маш том  гэмт хэрэг. Учир нь ТӨК нь  хэн нэгэн этгээдийн  ху­вийн компанид  төрийн нэ­рийг барьж аливаа нэгэн үйлдэл хийх нь хуулиараа хориотой байдаг аж.  Хамгийн гол нь бизнесийн торгон мэдрэмжтэй гэгддэг Ш.Батхүүд “УБТЗ” ын дарга асан Т.Очирхүү чухам юуны учир, ямар зорилго тохи­роогоор  түүний батлан даагч болж  гарын үсэг зурсан бэ гэдэг нь хуулийнханы тө­дийгүй  бусад хүмүүсийн ан­хаарлыг татсан үйл явдал болж байна. Бид өмнөх дугаартаа Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас  Ш.Батхүү тус газ­­­­­­­рын батлан даагчийн  га­рын үсгээр  хэдий хэрийн хэмжээний ам.доллар авсан тухай мэдээллэсэн.

Чухам Ш.Батхүү  хэдий­нээс “УБТЗ”-ын удирдлагууд­тай  хэрхэн ямар замаар холбогдсон тухай учир мэ­дэх хүмүүсээс асуухад “ Сүү­лийн арав гаруй жил Ш.Батхүүгийн “Жаст Ойл” компани “УБТЗ”-д давуу эрхтэйгээр шатахуун ний­лүүлж байсан.  Тиймээс  Т.Очирхүү, Ш.Бат­­­­хүү   хоёрыг их л дот­но хэмээн хардах хүн олон аж .

Тодруулбал Ш.Батхүүг МАН-ын нөлөө бүхий хү­ний ард байдаг гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Тэгвэл Т.Очирхүү МАН-ын угшилтай нэгэн. Түүнийг 2008 оны сонгуульд Говь-­Алтай аймагт нэр дэвшүү­лэхгүйн тулд Улаанбаатар төмөр замын даргын суудлыг бэлэглэж байсан. Төмөр замын талаар тун  маруухан мэд­лэгтэй  гэсэн хочийг ту­хайн үед авч байсан юм.

Ямартай ч улстөрд цэвэр биш  гэх тодотголыг зүүсэн Т.Очирхүү  өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намдаа биш АН-д их хэмжээний хандив өгсөн  хэмээн АН-ынхан өөрсдөө ярьдаг юм билээ. Тиймдээ ч зарим нэгэн бас бус хэргээ далдлахын тулд “Женко” Х.Баттулгын хөлд сууж са­рын гурван сая төгрөгийн цалин авсан шигээ  “УБТЗ”-ын  зөвлөхийн ажлыг өдгөө  хийж яваа нэгэн.

Түүнчлэн түүнийг Солон­госын хөрөнгө оруулалттай “Самсунг” ком­­паниад төмөр замын тен­де­­­рийг ямар ч  сонгон шалга­руулалт хийл­гүйгээр ногоон гэрлээр өг­сөн тухай одоо ч яригдаж байгаа. Тухайлбал Ардчилсан на­­­­­­­­мын­хан ээлжит “авлига­чаар”  Т.Очирхүүг нэрлэж АТГ-т өгч шалгуулсан.  Учир нь түүнийг  600 сая га­руй төг­рөгийн тендерийн асуудал­­­тай холбоотой хэмээн хав­таст хэрэг нээгээд байсан юм.

Тэгэхээр Т.Очирхүү гэдэг эрхэм улсын өмчит газрыг бусдад дур мэдэн зээлийн батлагаа болгож өгсөн нь хэн хүний сонирхолыг татахаас өөр аргагүй.  Товчхондоо Т.Очир­­­­­хүү “Жаст”-ын Ш.Бат­­­­­­­­­­­­­­­­­­хүүг батлан даажээ.

Санал болгох мэдээ

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ял эдэлж байгаа Т.Чимгээ, …