Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ажлаа хүлээн авлаа

13813660_1061609723908380_5940263470677855063_n

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбаагаас яамны тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.

Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбаа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг гуравдугаар шатлалын эмнэлгийн тэргүүн магнайд ажиллаж байсны хувьд энэ салбарыг маш сайн удирдаж чадах хүн гэж тодорхойлоод түүнд ажлын амжилт хүсэв.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ салбарт 30 гаруй жил ажиллаж байгаагийн хувьд эрүүл мэндийн салбарын бүтэц, үйл ажиллагаа, амжилт бүтээл, алдаа оноог гадарлахын хувьд үүрэгт ажлаа шуурхай эхлэх нь хамгийн чухал байна гээд зөвхөн эрүүл мэндийн салбарынхны бус гурван сая хүний сайд боллоо гэж өөртөө маш том хариуцлага өгч байгаагаа илэрхийлээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ажил хүлээлцэхэд байлцаж, тамгаа хүлээн авсан сайдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

 

 

 

Санал болгох мэдээ

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ …