Дөрвөн сайдын нэрийг Ерөнхийлөгчид танилцуулах хүртлээ нууцална

158806-30032015-1427678284-717741261-MAN bair

-Эх сурвалжийн мэдээллээр бол Ерөнхийлөгч өнөөдөр Улаанбаатарт ирэх бөгөөд түүнд албан бичиг гардуулах хүртлээ МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ нууцлахыг хүсч байгаа юм байна-

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Засгийн газрын дөрвөн гишүүний томилгоог хэлэлцэн нэрсийг өдөртөө багтаан зарлахаар байсан ч түр хойшилжээ. Үүнтэй зэрэгцээд сайдгүй байгаа яамдыг Засгийн газрын бусад гишүүдэд түр хугацаанд хариуцуулахаар болж, сайдын орлон гүйцэтгэгчдийг өчигдөр томиллоо.
Дөрвөн сайдын томилгоо нэлээдгүй хугацаагаар сунжрах төлөвтэй болсноос үүдээд ийнхүү түр орлон гүйцэтгэгчдийг томилж буй гэх таамгийг ажиглагчид тавиад эхэлжээ. Эрх баригч намын Удирдах зөвлөлийн өмнөх шийдвэрээр сайдын томилгоонд нэр нь багтсан дөрвөн горилогчдын зарим энэ хугацаанд нөлөөллийн ажил зохион байгуулж, нэр төрөө хамгаалах, үзэл баримтлал дэвшүүлэх зэргээр дараагийн боломжийг намын удирдлагаас хүсч байгаа нь илэрхий харагдана. Түүнчлэн дараагийн ээлжинд сайдад нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэрс ч хэвлэлээр бичигдэж эхэллээ. Ингэхэд Засгийн газрын дөрвөн гишүүний суудал үнэхээр энэ нам дотор “зодоон” үүсгэж, томилгоог сунжруулах хэмжээнд хүрсэн үү гэх таамгий тавьж болохоор байгаа юм. Гэвч нам доторх өрсөлдөөнийг шийдвэрлэхэд хугацаа шаардлагагүй болж, асуудал аль хэдийнэ нэг талдаа багтжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын удирдлага дөрвөн сайдын нэр дээр шийдвэр гаргаад байгаа бөгөөд Ерөнхийлөгчид албан бичгээр танилцуулахад бэлэн болсон байна.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Сутай хайрхны төрийн тахилгад оролцохоор явсан тул өчигдрийн хувьд эзгүй байв. Эх сурвалжийн мэдээллээр бол Ерөнхийлөгч өнөөдөр Улаанбаатарт ирэх бөгөөд түүнд албан бичиг гардуулах хүртлээ МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрээ нууцлахыг хүсч байгаа юм байна.
Өнөөдөртөө багтаад Ерөнхийлөгчид Ерөнхий сайд саналаа танилцуулж амжих аваас дөрвөн сайдын төлөөх нам доторх марафон эцэслэх биз ээ.
Үнэндээ Засгийн газарт суудал нь онгойж буй дөрвөн сайд хэн, хэн байхыг эцсийн дүндээ Ерөнхийлөгч биш эрх баригч нам л шийдвэрлэнэ. Учир нь Ерөнхийлөгч саналаа илэрхийлэхээс биш асуудлыг шууд шийдвэрлэх эрхзүйн боломжгүй.
МАН энэ удаад элдэв асуудалд орооцолдож байгаагүй нэр цэвэр, давхар дээлгүй, цаашлаад ашиг сонирхлын зөрчилгүй, өөрөөр хэлбэл өмнөх алдаануудаа залруулахуйц хүмүүсээ нэр дэвшүүлсэн байх хэмээн гишүүд, дэмжигчид нь найдвар тавьж байгаа нь нууц биш. Тэр дундаа өмнөх дөрвөн нэр дэвшигчийг дахин нэр дэвшүүлэхгүй байх гэж найдаж байгаа аж. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэгчлэн нэгэнт хуульд нийцэхгүй гэж холбогдох байгууллага нь мэдэгдсээр байтал дахин дахин өргөн мэдүүлж, хуультай ч, олон нийттэй ч “тэрсэлдээд” байх сонирхол хийгээд эр зориг үгүй л болов уу.

Эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …