Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авч эхэлжээ

images

Их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох “Сайн оюутан” хөтөлбөрийг өнгөрсөн хавраас хэрэгжүүлж эхэлсэн. Арилжааны гурван банк энэ зээлийг өнгөрсөн хавраас олгож эхэлжээ. Тухайлбал, “Хаан”, “Төрийн банк”, “Голомт” банкаар дамжуулан шаардлага хангасан оюутнууд сургалтын төлбөрийн зээл авч болох юм. Гэхдээ улирлын чанартайгаар төдийлөн зээл авах нь бага байсан аж. Харин хичээлийн жил эхлэх дөхсөн энэ өдрүүдэд сургалтын төлбөрийн зээл сонирхсон иргэд арилжааны банкуудад хандаж, зээл авч эхэлжээ.

Зээл олгох ерөнхий шаардлага нь шинээр элсэж буй оюутны хувьд ЭЕШ-нд 400-аас дээш оноо авсан байх. Суралцаж буй оюутны хувьд сурлагын голч оноо 2.5-аас дээш байх шаардлагатай.

УГ ЗЭЭЛ НЬ ГУРВАН ТӨРӨЛТЭЙ:

Нэгдүгээрт, дахин санхүүжилтын зээл буюу сургалтын төлбөрт зориулан авсан цалин тэтгэврийн зээлийг шилжүүлэх.

Хоёрдугаарт, хичээлийн жил дотроо төлөх богино хугацааны зээл. ЭЕШ-нд 400-аас дээш оноо авсан байна.

Гуравдугаарт, урт хугацааны зээл буюу сургалтын төлбөрийн зээл аваад төгссөнийхөө дараах жилээс дөрвөн жилийн дотор төлөх. ЭЕШ-нд 650-аас дээш оноо авсан байх ёстой.

Зээлийн төрлөөс хамаарч тав хүртэлх хувийн хүүтэйгээр төгссөнөөс хойш 1-4 жилийн хугацаанд зээлээ төлөх юм. Сард дунджаар 200 мянган төгрөгийг орлогоосоо төлөх нөхцөлтэй. Сургалтын төлбөрийн зээл авсан тохиолдолд төгссөн эхний нэг жилд буюу ажилд орох хүртэлх завсрын хугацаанд зээл төлөхийг шаардахгүй аж. Ганцхан зээлийн хүүгээ төлөх юм.

Ингээд зээл авах оюутнууд дараах материалыг бүрдүүлж, дээр дурдсан арилжааны гурван банкны аль нэгд хандаж болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

Зээл хүссэн өргөдөл;

Иргэний болон оюутны үнэмлэх эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар;

Сургуулийн төлбөрийн нэхэмжлэл (эх хувиар);

Гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэх эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар;

Гэр бүлийн гишүүн гэдгийг баталгаажуулсан баримт;

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар;

Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар;

Гэр бүлийн гишүүний орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримт;

Харин тавигдах шаардлагын хувьд голч оноо, ЭЕШ-ын дүнг харгалзана. Гэхдээ зээл олгохдоо арилжааны банкууд өөр өөрийн шаардлага тавьжээ. Оюутны зээл олгож буй арилжааны гурван банкны мэдээллийг доорх линкээс харна уу.

Хаан банк

Төрийн банк

Голомт банк

Эх сурвалж:News.mn

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …