АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон нэр дэвшихээр боллоо

1469602389_c71d6ceffbcee9a7bccc08e9caba1b8ad22c5ba3

АНУ-ын Ардчилсан намын үндэсний их хурал ирэх долоодугаар сарын 25-28-ны хооронд Пенсильвани мужийн Филадельфи хотод болж байна. Тус хуралд ардчилсан намын томоохон улс төрчид, мөн алдар нэртэй дэмжигчид оролцож байгаа юм.АНУ-ын Ардчилсан намын их хурлаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшүүллээ. Өчигдөр Филадельфи хотод Ардчилсан намын Үндэсний их хурлын явцад дээрх шийдвэрийг гаргасан байна.

АНУ-ын улс төрийн гол нам болох Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа анхны тохиолдол нь энэ аж.

Харин Ардчилсан намын их хурлаас сенатч Тим Кэйнийг дэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх шийдвэр гаргажээ.

eagle.mn

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …