Ерөнхий сайдыг Ж.Эрдэнэбатыг Цэцэд өгнө гэв

01ab76516e510d08big
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд өгч шалгуулахаар хандсан байна. Энэ талаараа эрхзүйч А.Гантамир “Аймгуудын засаг нарыг сонгох үйл ажиллагаа хууль зөрчиж байна. Тухайлбал, Сүхбаатар аймаг 33 төлөөлөгчийн суудалтай. Үүний 16 нь МАН, 16 суудлыг АН авсан. Үлдсэн нэг суудал нь дахин сонгууль явагдахаар болсон байгаа.
Аль нэг нам нь олонх  болж чадаагүй. Гэтэл хууль зөрчиж МАН-ын 16 төлөөлөгч маргаантай байгаа төлөөлөгчөө хуралдаанд оруулж ирэн, засаг даргаа томилсон. Хоёр шатны шүүхээс хууль зөрчсөн нь тогтоогдож, нэрсийн жагсаалтаас хасагдсан,  санал өгөх эрхгүй Д.Болдбаатар төлөөлөгч энэ хуралд санал өгч хууль зөрчсөн.Мөн тухайн өдрийн хурлын шийдвэр ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй байтал ерөнхий сайд руу илгээсэн. Ингэснээр З.Энхтөр гэдэг хүн Сүхбаатар аймгийн засаг даргаар томилогдлоо.
Ерөнхий сайд энэ асуудалд маш хариуцлагагүй хандаж, тамга тэмдэггүй хурлын шийдвэрийг хүлээн авлаа. Энэ сарын 21-ний өдөр М.Батсуурийг албан тушаалаас нь чөлөөлж, З.Энхтөрийг томилсон захирамж гаргасан.Засаг  дарга төрийн албанд гурван жил ажилласан, мэргэшлийн хүн байх ёстой. Гэтэл З.Энхтөр төрийн албанд нэг ч жил ажиллаагүй. Энэ бүхнийг ерөнхий сайд үл харгалзан шийдвэрээ гаргасан. Үүгээр ерөнхий сайд Үндсэн хуулийн 1.2 дахь заалтыг зөрчсөн байна” гэсэн юм.
Сүхбаатар аймгийн ИТХ-ын хуралдаанд зөвхөн МАН-ын саналын эрхтэй 16 хүн нь оролцсон, ирцийн бүрдүүлэлт хуулиндаа хүрээгүй гэнэ. Түүнчлэн “МАН-ынхан тамга нь байсаар байтал “Тамга тэмдэг алга болсон тул хийлгэнэ” гэж Ч.Улаан гишүүнээр дамжуулан хүсэлт гаргаж, тамгаа хийлгэсэн. Гэтэл хуучин тамга нь хэвээрээ байж байгаа. Энэ мэтээр хууль зөрчиж байгаа нь буруу. Өчигдөр  З.Энхтөр ажлаа хүлээн авсан. Үүнээс хойших шийдвэрүүд бүгд хууль зөрчсөн болж таарна” гэдгийг тэрбээр онцолж байлаа. Тиймээс Ерөнхий сайдыг  хууль бус захирамжаа буцааж, хуулийн дагуу  явагдсан хурлын шийдвэрийг хүлээн авахыг шаардаж байгаа гэв.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …