Нам, эвсэл, нэр дэвшигчдийг сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг сануулав

p1aoirg689ersjq1at76ue5ol2

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшигчид нь сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан буюу 2016 оны 07 дугаар сарын 29-ний дотор гаргаж, Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.

Харин нам, эвслүүдийн хувьд санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан буюу 08 дугаар сарын 14-ний дотор сонгуулийн зардлын тайлан гаргаж сонгуулийн төв байгууллагад Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасны дагуу хүргүүлэх үүрэгтэй.

Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байхаар Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5-д зохицуулсан байна.

Иймд нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацааны дотор ирүүлнэ үү.

Мөн нам, эвсэл болон нэр дэвшигчийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж 08 дугаар сарын 14-ний дотор холбогдох шатны сонгуулийн байгууллагад хүргүүлэх ёстойг анхаарах нь зүйтэй.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …