Улаанбаатар хотод заавал үзэх хөшөө дурсгалын нэг бол эмгэг сургагч баримал

p1aoku40qsf8v1vrf1ohb1erq16hv3

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр, цувралаар танилцуулж байна. Улаанбаатар хотод зорьж үзэх хөшөө дурсгалуудад “Эмнэг сургагч” баримал багтдаг. Энэхүү баримлыг 1948 онд  уран барималч Н.Жамбаа бүтээжээ. Бүтээгч нь энэ бүтээлээр монгол хүн, морь хоёроор төлөөлүүлэн Монгол ахуйн нэг онцлогийг харуулахыг зорьсон байна. Барималд морины тэнцвэрийн цэгийг урд хоёр хөл дээр нь олж, эмнэг морь, түүнийг сургаж байгаа залуу хоёрын хөдөлгөөн, харьцааг сонирхолтой байдлаар шийдэж харуулсан байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар энэ барималыг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авчээ. Баримлын гипс эх загвар нь Москвагийн Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн алтан сан хөмрөгт хадгалагдаж байдаг бөгөөд баримлыг 1958 онд түүний шавь Л.Дашдэлэг зэс хөөмөл болгон цутгажээ. Суурь, баримлын нийт өндөр: 2.7 метр, баримлын өндөр: 1.7 метр,  1.9 метр, өргөн: 0.65 метр. Энэхүү баримал нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд Централ таурын урд, Зүүн цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуурын дунд байдаг.

p1aoku40qs1eklokg100sr5t1nih1

p1aoku40qs1b091fs3evp1lnks1u2

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …