Н.Энхбаяр: АТГ-аас над руу бүдүүлгээр дайрч зарлан дуудах хуудас өглөө

527-14694926987-26-1_700x700
МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр намын байрандаа шуурхай хэвлэлийн бага хурал зарлав. АТГ-аас түүнд өчигдөр зарлан дуудах хуудас ирүүлсэн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр энэ тухай ярихдаа “Хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. АН Засгийн эрхийг барьж байгаад халаагаа МАН-д өгсөн нэртэй.
Гэтэл хэлмэгдүүлэлтээр баталж байна. Өнөөдөр /өчигдөр/ АТГ-аас над руу дахин дайрч, маш бүдүүлгээр харьцаж зарлан дуудах бичгээ өглөө. Миний хэлсэн ямар нэгэн тайлбар мэдээ хүлээж авах хүсэлгүй байгаагаа илэрхийлж балмад аашилж гарлаа. Би олон сарын өмнө АТГ-т мэдэгдсэн. Үндсэн хуульд бичсэнчлэн өөрийнхөө эсрэг болон гэр бүл, хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй.
Хоёрдугаарт, заа­вал өмгөөлөгчтэй байж мөрдөн байцаах үйл ажиллагаанд орол­цоно гэдгээ хэлсэн. Өмгөө­лөгчгүйгээр хуулийн зүйл заалт болгоныг мэдэх­гүй учраас мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцох нь эргээд хийгээгүй хэргээ хүлээх хүртэл алдаа дутагдал гарч болзошгүй.
Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа угаас хуулийн эсрэг явж байгаа учраас тэгж хандахаас өөр аргагүй. Түүнчлэн Үндсэн хуулиар хүн өөрийгөө өмгөөлүүлэх, өмгөөлөх эрхтэй гэсэн байдаг. Тиймээс энэ хоёр эрхээ эдэлж мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоно гэдгээ хэлсэн.
Энэ байр сууриа өнөөдөр /өчигдөр/ давтаж АТГ-т хэлсэн. Ерөөсөө хүлээж авахгүй шинжтэй байсан. МАН, АН  аль нь ч Засгийн эрхэнд гарлаа гээд хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохгүй юм байна.
Энэ хоёр нам МАХН-ыг заавал хэлмэгдүүлнэ. Эрх чөлөөг хасна, боогдуулна гэсэн байр сууриа өөрчлөхгүй байна. Тиймээс энэ бол МАН ялсан юм биш, МАНАН дахиад ялчихлаа гэдгийг энэ үйл ажиллагаа баталж байна.
Өмгөөлөгчийн хувьд улс төрийн зохиомол хэрэг учраас хамтран ажиллахаас айгаад өмгөө­лөгчид татгалзаж байна. Улс төрийн хэрэг учраас үйлчилгээ үзүүлж чадахгүй нь гэж албан ёсоор татгалз­сан. Тиймээс би Өмгөөлөгч­дийн холбоонд эр зориг­той, хуулиа сайн мэддэг, ур чадвар өндөр­тэй өмгөөлөгч олж өгөөч гэсэн бичгийг өмнө нь явуулсан байсан.
Өнөөдөр ч дахин явууллаа. Мөн АТГ-т, би өөрөө өөрийгөө буруутгаж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн эрхээ эдэлнэ. Хоёрдугаарт, өөрийгөө өмгөөлүүлэх эрхээ эдэлнэ.
Тиймээс өмгөөлөгчтэй болсон цагтаа мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоход бэлэн байгаа гэсэн утгатай бичгийг хүргүүлсэн. Өмгөөлөгч олдох байх гэж найдаж байна. Түүний дараа АТГ-т мэдүүлэг өгч болох байх.
Үүний цаана ерөөсөө МАХН руу дайръя гэсэн зорилго байна. Намын хүмүүсийг урвуулсан, айлгасан, сүрдүүлсэн, худлаа үнэн өгсөн мэдүүл­гийг ашиглаж бидэн рүү дайрна. Тиймээс би АТГ-т хэлсэн. Та бүхэн дээрээс ирсэн захиалгыг хийхээ болиоч гэж.
Үнэхээр АТГ шударга ажиллая гэж байгаа бол 60 тэрбумын асуудлыг шалгаад тогтоох хэрэгтэй. Бид энэ асуудлаар ханда­хаар тэд шалгахгүй гэж буцааж өгөөд байгаа. 60 тэрбумын асуудлыг шалгаагүй хэрнээ Н.Энхбаярыг хилс хэрэгт шалгаад байгааг гайхаж байна.
Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Засгийн газар ард түмэндээ ижил тэгш тараах ёстой байтал нууцаар хуйвалдаж Монголын ч мэдэгдэхгүй, гадаадынх ч мэдэгдэхгүй оффшор компанид өгснийгөө засах хэрэгтэй.  МАН сонгуулийн үеэр энэ талаар мэдэгдэл хийж сүржин загнасан.
Одоо сүржин загнасныхаа дагуу УИХ, Засгийн газар хуралдаж энэ асуудлыг нэг тийш шийдэх ёстой. Н.Энхбаяр ингэж ярина гэж мэдэж байгаа учраас яриулахгүйн тулд АТГ-ыг энэ үед дайчилж байгаа нь ойлгомжтой. Тиймээс бид ямар ч үед шударга ёсны төлөө тэмцэнэ” гэлээ.
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж буй байгууллага, албан тушаалтнуудыг зарлалаа

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан …