Монгол царай нь “гай” болсон Хазар Монголчууд

untitled

-Амиа золиослогчид Хазар Монголчуудад халдлаа-

Монголын Эзэнт гүрний үед Ойрхи Дорнодод суурьшсан Монгол овог аймгийн төлөөллийг өдгөөгийн Хазар Монголчууд /Hazara Mongols/ гэдэг. Өдгөө Ойрхи Дорнодын нэлээд хэдэн оронд Хазар Монголчууд үндэсний цөөнхийг бүрдүүлэн амьдардаг бөгөөд Афганистанд хамгийн их буюу 2.5 сая гаруй Хазарчууд амьдардаг. Өмнө нь эзэлж, байлдан дагуулж явсан Хазар Монголчууд түүнийхээ горыг амсч байна уу гэлтэй, өдгөө байнгын дарамт шахалт, халдлага дайралтан дунд амьдарч, аргаа барьсан тэд Монгол царай нь тэдэнд ихээхэн зовлон бэрхшээл болж буй тухай нэг бус удаа хэлж, Монгол Улсаас авралын гараа сунгахыг хүсч байсан юм.

Монголжуу царайнаасаа болж элдэв террорист байгууллага, алан хядах ажиллагааны гол бай, хамгийн эхний золиос болдог Хазар Монголчуудыг чиглэсэн дахин нэг халдлага саяхан гарч, 80 гаруй Хазарчууд амь үрэгдэж, 230 гаруй Хазарчууд шархадсан тухай дэлхийн хэвлэлүүд бичиж байна.  7 сарын 23-ны бямба гаригт Афганистаны нийслэлд Кабул хотод олон мянган Хазарчууд цуглан Туркменистанаас 500 кВаттын хүчин чадалтай цахилгааны шугам оруулж ирэн тэднийг гэрэл цахилгаантай болгох ажлыг сэргээхийг шаардан жагсаад ийнхүү халдлагад өртжээ.

Хазарчуудыг хамгаалах олон улсын хүний эрхийн байгууллага болон Вардак мужийн засаг захиргаа хамтран Туркменистанаас цахилгааны шугам оруулж ирэх ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр болсон ч Афганистаны Засгийн газар үүнийг эсэргүүцэн зогсоожээ. Тэгвэл Засгийн газрыг шийдвэрээ эргэн харахыг хүссэн Хазарчуудын жагсаалын үеэр гурван амиа золиослогч тэдэнд халдсанаас нэг нь “үүргээ биелүүлж чадалгүй өөрийгөө хий хоосон дэлбэлсэн” аж. Харин хоёр нь Хазарчуудын дунд орж өөрийгөө дэлбэлсэн аж.

Юутай ч, халдлагын хариуцлагыг Лалын улс бүлэглэлийнхэн өөртөө хүлээжээ. Талибанчуудаас арайхийж салаад буй Хазарчуудын хамгийн том аюул нь одоо Лалын улс бүлэглэлийнхэн болоод байгаа юм.

Төгс 

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …