Хөхний эрүүл мэнддээ санаа тавьцгаая

 Хөх гэдэг бол бүсгүй хүн бүрт байгалиас заяагдсан гоёл, нялх үрийн тань эрдэнэ  байдаг шүү дээ. Чамин болоод эмзэгхэн эрхтэнээ эрүүл байлгахад тань зориулж, дараах зөвлөгөөг хүргэж байна.
Эмэгтэй хүн бүр сарын тэмдэг ирснээс хойш 5-6 хоногийн дараа хөхөө шинжих дасгалыг хийж хэвших хэрэгтэй гэнэ. Мөн 35-аас дээш насны эмэгтэйчүүд жилд 1 удаа хөхний зургаа авахуулж, үзүүлж байгаарай. Хэрэв хөхөө тэмтрэхэд гарт мэдэгдэхүйц товгор баригдвал шууд эмчид ханд гэдгийг зөвлөх байна. Ингээд хөхний  дасгалыг яаж хийх талаар зааварчилгааг хүргэж байна. Хөхөө шалгах дасгал нь хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх гол арга гэдгийг охид, бүсгүйчүүд маань санаарай.

01

 Биеэ бүсэлхий хүртэл нүцгэлээд, гараа биеийн дагуу унжуулан толинд харж, хөхөн дээрээ ямар нэг овгор, товгор ургацаг эсвэл арьсан дээрээ ямар нэг өөрчлөлт байгааг хараарай.
–    Хоёр гараа ташаандаа авч, мөр далаа урагшлуулан ямар нэг өөрчлөлт гарахыг ажиглана.
–    Хоёр гараа толгойныхоо ард аваад хонхор, овгор хавдар байгаа эсэх, хэлбэр нь урьд сарынхаас өөрчлөгдсөн үгүйг шалгана.
–    Зүүн гараа тохойгоор нь нугалан дээш өргөнө. Баруун гарын хурууны өндгөөр зүүн талын хөхийг зөөлөн тэмтэрч үзнэ. Дараа нь чанга дарж, ямар нэг ургацаг, бэрсүү тэмтрэгдэж байгаа эсэхийг шалга. Энэ дасгалыг хоёр тал руугаа ээлжлэн хийх хэрэгтэй.
–    Хөхний толгойг эрхий болон долоовор хуруугаараа зөөлөн чимхэж, ямар нэг шингэн ялгадас гарч байгаа эсэхийг үзээрэй.
–    Хурууны өндгөөр хөхний товчийг тойруулан тойрог, шулуун шугамаар, од маягаар төвөөс зах руугаа гурван чиглэлийн аль нэгийг сонгож иллэг хийнэ. Хөх суганы хонхорхой хоорондын зай буюу хөхний нөсөөтэй хэсэг товч хавиар шалгах хэрэгтэй.

77039_147682

Хэвтээ байдалд хөхөө шалгах нь:
Нуруугаараа гэдэргээ харж хэвтээд дэр, эсвэл хуйлж эвхсэн алчуурыг зүүн мөрний доор ивнэ. Зүүн гараа тохойгоороо нугалан ардаа авч, хурууныхаа өндгөөр зүүн хөхний товч, нөсөөтэй хэсгийг тэмтэрч үзнэ. Мөн баруун гар руу шилжүүлэн дасгалыг хийж хөхийг шалгана.
Хөхөө шалгах дасгалаа сар бүр хийж хэвшин, эрүүл бөгөөд гоёмсог хөхөөрөө энгэрээ чимж алхаарай бүсгүйчүүд ээ.

emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …