Дани улсаас харь гарагийн хүний гавлын яс олджээ

944384357917ac74642d91Данийн вант улсын Силанд арлаас хачирхалтай хэлбэр бүхий гавлын яс олджээ. Нүдний аяга ньхүнийхээс нэлээд том. Энэ нь хэний, ямар учир битүүлэг яс байж болохыг судлаачид нэг бус сар таамаглаж ядаж байгаа ч,гавлын яс харь гарагийн гарал үүсэлтэйбайж болох юм хэмээн одоо санал нийлж байна гэж“Express” сайтад мэдээлжээ.

Гавлын ясны хэмжээ нь хүний толгойны овор хэмжээнээс барагцаалвал бүтэн хагас дахин их гэнэ.

“Хэрвээ ийм хачирхалтай овор хэмжээтэй байгаагүйсэн бол, энэ нь ямар нэг хөхтөн амьтных байж болох юм.Гэхдээ энэ гавлын яс дэлхийн гарал үүсэлтэй нь юу л бол хэмээн бид үзэж байгаа” гэжолдворыг судлаж буй Копенгаген хотын мал эмнэлгийн коллежийн төлөөлөгч хэлжээ.

Данийн эрдэмтдийн хэлснээс үзвэл, энэхүү олдвор 800 жилийн настай гэнэ. Байгуулагдаад нэг зуун жил ч болоогүй нутгийн шугам сүлжээнд засвар хийх явцад гавлын яс олдсоныгхаргалздан үзвэл, энэ ньүнэхээр хачирхалтай юм. Гавлын яс балар эртний үеийн амьтных байх хэмээнсудлаачид түрүүнд нь үзэж байсан ч,сүүлд нь энэ хувилбараас татгалзжээ.

“Далавчит морины ертөнцийн байгууллага” нэртэй яруу найрагч, зохиолчдын нууц байгууллага ХIV зуундСиланд аралд байсан нь бас тодорохой бөгөөдзарим мэдээгээр, тэд харь гарагийн эд өлгийн зүйлс хэрэглэдэг байсан хэмээн үздэг байжээ.

С.Инда

эх сурвалж: bataar.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …