Азийн хуульчдын холбоодын ерөнхийлөгчид улаанбаатарт чуулж байна

DSC_0330-1024x681

Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалт эхэллээ. Уулзалтыг монголын хуульчдын холбооноос 2016 оны 7 дугаар сарын 21-22-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулж байна.

Уг чуулга уулзалтад олон улсын хуульчдын холбоо, БНХАУ, Япон, БНСУ, Малайз, Австрали, Шинэ Зеланд зэрэг 30 орчим улсын хуульчдын холбоодын ерөнхийлөгч оролцож байна.

Энэхүү 27 дахь чуулга уулзалтаар “Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус байдал: Хуульч ба Хуульчдын холбооны оролцоо”, “Уул уурхай ба хүний эрх, эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх санаачилга” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, бүс нутгийн хуульчдын дархан эрхийн тунхаглалыг батлахаар төлөвлөж буй юм.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд уг чуулга уулзалт нь Ази, Номхон далайн бүсэд олон нийтийн хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, хуульчдын хариуцлагыг дээшлүүлэх, хуульчийн мэргэжлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хүний эрхийн зөрчлийн асуудлыг олон нийтийн анхааралд хүргэх, эрх зүйн боловсролын тогтолцоог сайжруулах асуудлаар санал, мэдээлэл, туршлага хуваалцах орон зай болж, Хуульчдын холбоодын мэргэжлийн, бие даасан байдлыг хөгжүүлэх, бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж иржээ.

Гадаад хэргийн яамнаас мэдээллэв.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …