Цагдаагийн алба хаагчдыг нийслэлийн засаг дарга урамшууллаа

p1ao8djkj5b0d1cugh4tfoj1ai72

Монгол Улсын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж,  Үндэсний их баяр наадам болон Ази-Европын дээд түвшний 11 дүгээр  уулзалтыг зохион байгуулахад хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагч нарт талархал илэрхийлж, мөнгөн шагналаар урамшууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/532 дугаар захирамжаар шагнуулж байгаа цагдаагийн  алба хаагч нарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Шагнал гардуулах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цагдаагийн алба хаагчид та бүхэн хүйтэнд хөрч, халуунд халж иргэдийнхээ амгалан тайван, аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэдэг.  Би та бүхнийг шагнаж, урамшуулах тухай захирамж гаргахдаа цагдаагийн албаны хамгийн хүнд хэцүүг нь үүрч байдаг хэсгийг сонгосон.  Цаашдаа ч нийслэлийн Засаг даргын хувьд цагдаагийн байгууллагын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, алба хаагч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын материаллаг бааз суурийг  бэхжүүлэх чиглэлээр олон ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэх болно. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэв.

p1ao8djkj51idb6mb9i8l2mq5o3

p1ao8f47dm12tk1oc31mm3lb838g9

p1ao8f47dm1mqji9edp1pbn1t536

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …