Цахилгааны гэмтлийг засварлав

p19qurl60r9ihuo61dg2nuq17g21

Нийслэлийн хэмжээнд инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд 2016 оны 07 дугаар сарын 20,21-нд хэвийн ажиллалаа. Иргэд болон аж ахуй нэгж байгууллагаас нийт 11 санал гомдол хүлээн авч шуурхай зохицуулалт хийж холбогдох дүүрэг, инженерийн байгууллагуудын диспетчер, албан тушаалтанд мэдэгдэж, үүрэг өгч шийдвэрлэлтэнд нь хяналт тавьж ажилласан. Үүнд: Зооноз Өвчин судлалын үндэсний төв-1, Мэдээлэл Шуурхай удирдлагын төв /102/-3, Нийслэлийн Өмчийн харилцааны газар-1, Нийслэлийн Авто замын газар-1, Хан-Уул дүүргийн гэрэлтүүлэг “Новельнэтворк” ХХК-1, Сүхбаатар дүүргийн гэрэлтүүлэг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-1, Сонгинохайрхан дүүргийн гэрэлтүүлэг “Филипс” ХХК-1 Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /ус хангамж ХҮТ7-1/-1, “Шинэ хэмнэл” ХХК  /Хан-Уул дүүрэг нохой устгал/ -1.

Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ”ТӨХК 21:25 цагт Умард дэд станцын РП-13Б-д гэмтэл гарч Баянгол дүүргийн 3-4 дүгээр хорооллын 3723 өрхийн цахилгаан тасрав. ТП-8Б фидер Ами ХТП-2297-аас Цагаан өргөө КТПН-1781-ийн хоорондох кабель гэмтсэнийг шуурхай бригад засварлан 22:15 цагт хэвийн ажиллагаанд оруулав. /2 зэргийн саатал/

Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК:  Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ний дулаан дамжуулах 8Д магистраль ф400мм-ийн өгөх шугамд гэмтэл гарч, 10:17 цагт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд /Драгон төвийн хойно/  байрлах  Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ус дулаан дамжуулах төв-134-д 00 зогсолт хийж, 22А, 22Б, 23А, 23Б, 23В, 23Г байруудын хэрэглээний халуун усыг хязгаарлав.  Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ний засварын бригад ф400мм-ийн өгөх шугам гагнуураар ханзарсан байсныг  нөхөн гагнаж 15:00 цагт сүлжээнд залгаж хэвийн болов. /1-р зэргийн саатал/

Орон Сууц Нийтийн аж ахуйн удирдах газар: Баруун түгээх төв 11:34 цагт  Баянгол дүүрэг 10-р хороолол ус дулаан дамжуулах төв-115-ийн урд салаа хэрэглээний халуун усны ф125мм-ийн шугам хагарч 46, 47А,Б,В, 51-1,2,3, 49-3, 7 байруудын хэрэглээний халуун усыг хязгаарлаж, засварын бригад ажиллаж хэрэглээний халуун усны өгөхийн ф125мм-ийн 2у/м, буцахын ф76мм-ийн 2у/м шугамыг тус тус  сольж 16:30 цагт хэрэглээний халуун усыг тавьж хэвийн болов. /Технологийн зөрчил 1-р зэргийн саатал/

Нийслэлийн Онцгой байдлын газар: Гал түймрийн 13, аврах ажиллагааны 4 дуудлагатай ажилласан байна

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …