Эрчим хүчний хэмнэлттэй шинэ технологийн шийдлийг танилцуулах үзэсгэлэн гарна

p1ao83j0hpsa11ut3197fcdmeuh1

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 3 дахь удаагийн форум 8 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн дор болно. Форумд зориулж 8 дугаар сарын 3, 4-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэт технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулна. Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож,  ногоон эрчим хүч, ногоон тээвэр, ногоон үйлдвэрлэл, дулаалгын технологи гэх мэт байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүдийнхээ шийдлийг танилцуулна. Үзэсгэлэн нь байгаль орчинг хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж,  байгууллага, иргэдийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчлахад чиглэж байгаа юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Б.Чинзориг: Аж ахуйн нэгж байгууллагууд стандартын дагуу цэвэршүүлээгүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл 2 сая төгрөгөөр торгодог

Хан-Уул дүүргийн хэмжээнд Усны тухай хууль тогтоомжийг зөрчих зөрчлийн хэргийн гаралт ямар байгаа талаар тус …