Шинэ аварга Ч.Санжаадамбын тухай “шинэ мэдээлэл”

13659015_1051471691588850_6584878957887122300_n (1)Шинэ аварга Ч.Санжаадамбын талаарх сонирхолтой баримтыг хүргэж байна.

1. Түүнээс өмнө Архангайн Хашаат сумын уугуул “Аранзал улаан” хэмээх хочтой Цэндийн Гомбодорж   1960 оны төрийн баяр наадмаар С.Цэрэн аварга, Ц.Дамдиндорж зааныг орхин үзүүрлэснээр заан цол хүртэж байсан удаатай. “Аранзал улаан” уУлсын заанаас хойш 51 жилийн дараа буюу 2011 онд Архангай аймгийн Хашаат сумаас Улсын  заан цолтон төрж байсан нь Ч.Санжаадамба байв.

2. Сумын заан цолтойдоо А.Сүхбат, Д.Сумъяабазар аваргуудтай барилдаж явжээ.

3. Ч.Санжаадамба аваргын гэргийг Батжаргалын Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, сэтгүүлч мэргэжилтэй.

4. Тэд 2005 онд танилцаж үерхээд 2006 онд айлын байр хөлсөлж тусдаа гарсан аж. Гэхдээ одоо болтол албан ёсоор хуримлаж чадаагүй л яваа сурагтай.

5. Ч.Санжаадамба аваргын өндөр 185 см бол  жин нь 140 кг   аж. Ээжийг нь Намжилын Цэрэндулам гэдэг бол аавыг нь Чойжилын Чимэдрэгзэн гэдэг. Харин ах нарыг нь Чимэддорж, Чулуундорж, Чинбат гэдэг бол Өнөржаргал гэх ганц эгчтэй.

ugluu.mn

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон”-ы бүртгэл эхэллээ

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …