“Шарилжгүй Улаанбаатар” аян эхэллээ

shariljgui   “Улс төрийн тойм” сонин, “ipost.mn” сайтаас зохион байгуулж буй “Шарилжгүй Улаанбаатар” аянд Мөрөөдлийн Бүжиг Залуусын клуб нэгдэж ажиллахаар боллоо.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хамт олон энэхүү аянд оролцсон хүмүүст 7000 төгрөгийн үнэтэй, хоёр тоглоом дээр тоглох 500 ширхэг тасалбар хандивласан бол Сонгинохайрхан дүүрэгт байрлах “SS” эмийн сангийн хамт олон 100 мянган төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний амны хаалт хандивласан юм. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг салбарынхаа хамт олноороо, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮГ-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ, НАМЗХ-ныхон энэхүү аянд нэгдэхээ илэрхийллээ. МоАХ, Ардчилсан залуучуудын холбоо, Баянгол дүүргийн Засаг дарга ч бас хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөрөөдлийн Бүжиг Залуусын Клубын гишүүд нээлтийн ажиллагаанд flash mob-оо бүжиглэхээр боллоо. ТА бүхниййг ирхийг уриалж байна. Flash mob яг одоо 15:00 цагаас болно.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …